Барилгын сайд аа, барилгачдын амь нас дээсэн дөрөөн дээр байна
Та энэ зургийг  харж байна. Зурагт харагдаж байгаагаар тэдний аюулгүй байдлыг энэхүү шуудайтай элс, шороо, цемент батлан дааж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрсдэлгүй байлгах нөхцлийг ажил олгогч бүрдүүлэх ёстой. Ажилтан ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг шаардах эрхтэй. Гэвч  энэ зураг.... Энэ бол өнөөдрийн барилгын компаниудын нийтлэг дүр зураг.

Барилгын компаниудын үйл ажиллагаа эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих дотоодын хяналт хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг хуулинд зааснаар төсөвлөдөггүй байдлын бодит жишээ.

 Барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдал  хаана байна вэ?

Статистик мэдээллээр дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны нөхцөл байдлаас үүдэн осол эндэл байнга өсч жилд 2 сая хүн нас барж, 4 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа аж. Энэ нь 15 секунд тутамд нэг хүн осолд өртөж, 30 секундэд нэг хүн нас байгаа гэсэн үг юм.

Нийслэл хотын хэмжээнд мянган мянгаараа орон сууц баригдан ашиглалтад орж, 10-25 давхар бүхий оффисын, зочид буудлын зэрэг барилгууд сүндэрлэж байна. Сайн хэрэг, сайхан мэдээ. Гэвч барилгын компаниуд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах талд учир дутагдалтай байгаа нь тус салбарт ажиллагсад эрүүл мэндээрээ хохирох болсон. Үүгээр ч зогсохгүй баригдаж буй тухай барилгын ойр явсан явган зорчигч, автомашинтайгаа яваа иргэдэд ч эрсдэл учруулсаар, заналхийлсээр байна.

Гэсэн ч хүний амь нас, эрүүл аюулгүй амьдрах эрхийг хязгаарлаж, барилагчдын амь насаар дэнчин тавьж барилгууд сүндэрлэсээр....

Барилгын салбарт гарсан ослын улмаас хүний амь нас эрсэдсэн үзүүлэлтийг 2014,  2015 оны үзүүлэлттэй харьцуулахад 2014 онд 21 хүн нас барсан, 2015 онд 13 хүн нас барсан үзүүлэлттэй байна.

Ослын шалтгаан нь өргөх зөөх төхөөрөмж, уналт нуралтаас, технологийн процессын хэвийн ажиллагаа алдагдсан, цахилгаангүйдэлд цохиулснаас, аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсанаас, онцгой ур чадвар шаардах ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүйгээс, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласнаас шалтгаалж байна.

Гэсэн ч энэ байдалтай хэн ч тэмцсэнгүй. Үр дүнд нь барилгачид хоногийн хоолоо залгуулахын тулд амь насаараа дэнчин тавьж, ажилласаар байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Deegii 2016-08-30 08:44:15
    Ene zurgiig harahaar l undruus unaj bgaa yumshig medremj turuhiin.ene ajillaj bgaa hoyor arai l bishee unendee mulguu gehed bagadna daa
  • Bi 2016-08-24 12:22:08
    Ene yu we arai heternee!
  • иргэн 2016-08-22 09:02:13
    Барилга дээр үр хүүхэд ,хань ижлээ битгий ажиллууллаарай.Он гарсаар 20 гаран хүн үйлдвэрлэлийн осол гэсэн оноштойгоор нас бараад байна.Зүгээр л хохь чинь гэдэг ...
  • ЗОЧИН 2016-08-22 07:03:50
    САЙДААС БИШ, КОМПАНИЙН ЗАХИРАЛ, ЭСВЭЛ ТАЛБАЙН ИНЖЕНЕРИЙН АСУУДАЛ ЮМ БИШ ҮҮ?
  • Зочин 2016-08-22 05:00:51
    Циркчид ч ингэж чадахгүй дээ. Бусдын бөгөөд өөрийн амь насыг хайрлах ухаан Ажил олгогч болон Ажилчдын аль алинд нь хэрэгтэй.
  • Зочин 2016-08-22 04:51:29
    Бурхан минь. Ингэж ажил хийлгэдэг захирал байдаг байх нь ээ. Ийм баталгаагүй шат бандан дээр зогсоод ажилладаг ажилчин бас байх нь ээ. Арай ч дээ.
  • зочин 2016-08-22 04:01:42
    Мэргэжлийн бус нөхдүүд хүний амиар тоглож байна даа,чанга хууль гарга,хэн дуртай нь шавар зуураад...
  • aimar 2016-08-22 03:39:59
    mongolchuud buh ajild iimerkhuu l handaj bgaa niitleg dur turh
  • zzzz 2016-08-22 03:13:11
    MUN CHI KHULDUU TOLGOY , AMGALAN DOTOR SHUU . BURKHAN MINI