Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол өгье
Бразилын Рио хотноо болсон зуны Олимпийн 31 дүгээр наадам өндөрлөлөө. Монголын баг тамирчид энэ удаагийн Олимпийн наадамд 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь түүхэн амжилт байсан юм. Харамсалтай нь манайх харьцангуй олон тамирчнаа Рио руу илгээсэн ч Бээжин, Лондоны Олимпийн наадмын амжилтдаа хүрсэнгүй.
 
Жүдогоос эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн нь Монголын тамирчдын нүүрийг тахаллаа. Боксоос Д.Отгондалай финалдах боломж байсан ч шүүлтийн маргаантайгаар ялагдаж, хүрэл дээр л буулаа.  Чөлөөтөөс Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нар барилдаагүй, марафоны эрэгтэйчүүд гүйгээгүй байхад бичсэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тэгэхээр үндсэндээ Д.Сумъяа энэ удаагийн Олимпийн наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин боллоо. Эмэгтэй жүдогийнхноос анх удаа Олимпийн наадмаас медаль хүртлээ, тэр нь мөнгө.
 
Тэрбээр өнгөрсөн баасан гарагт эх орондоо ирсэн. Түүнийг онгоцны буудал дээр  Монголын Жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болоод гэр бүлийнхэн, найз нөхөд нь баатарын ёсоор  угтаж авсан. Мөн Боловсролын сайдаас авахуулаад албаны хүмүүс ч хүлээж авч, хүндэтгэл үзүүлж байгаа. Түрүүчээсээ зарим хүмүүс байр сав амлаад эхэллээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хувиасаа гурван өрөө, бүрэн тавилгатай байр өгөхөөр амласан байсан.
 
Энэ мэтээр түүний хөдөлмөр зүтгэл, гавьяаг, эх орныхоо нэрийг Олимпийн дэвжээнд дуурсгасан амжилтыг үнэлж эхэллээ.  Одоо төр засаг ч гэсэн амжилт гаргасан тамирчнаа үнэлэх хэрэгтэй байна. Тэрбээр мастеруудын тэмцээнд гурав түрүүлж, Дэлхийн аваргаас хүрэл медаль авч байж Гавьяат тамирчин цол хүртсэн. Тэгвэл одоо Олимпийн наадмын мөнгөн медаль хүртсэн амжилтыг нь үнэлээд Хөдөлмөрийн баатар цолоо өгөх л хэрэгтэй.
 
2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж байхад түүнд Хөдөлмөрийн баатар цол өгч байсан. Тэгвэл Д.Сумъяа тэр хэмжээний амжилтыг үзүүлчихээд ирлээ. Тийм болохоор улс өгөх ёстой цол хэргэмээ өгөх байлгүй дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль хэдийнэ энэ талаар бодолцоод, Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол өгөх бэлтгэлээ хангачихсан байлгүй дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • davka 2016-08-24 08:15:52
    hudlaa hooson temdgeer yadgiin. terni orond ediin zasgiin dmjleg l heregtei shuu dee.
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Bodol 2016-08-23 08:38:46
    T1teech..tsk tsk
    172.58.75.104
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-08-22 09:33:53
    дэмжиж байна, баатар өгъе
    103.11.195.34
    Мэдэгдсэн Хариулах
    • boloogui 2016-08-26 02:05:35
      Subyadaa bayrlalaa ulam ih amjilt husie harin baatar bolkh arai boloogui ee hubuus bini het tuilshraad yahab abragiinireegui oirhon baina
      103.206.195.163
      Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2016-08-22 05:07:07
    Hudulmuriin baatar tsol olgoh bailgui dee
    202.179.31.55
    Мэдэгдсэн Хариулах
  • demii  2016-08-22 04:33:25
    hodolmoriin baatar ene teree odoo bolio. het devergeed ene huuhdiig bitgii al. ter tsoloos chin iluu sar buriin tsalin n iluu hangalttai.
    122.201.24.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрт байна 2016-08-22 04:07:35
    Боксын хоёр нөхөр Бээжингийн олимпоос хойш алга болоод энэ тэнд очиж улс төрчдийн фон болж зогссон, хэтэрхий эрт байнаа тэр баатар маатар чинь
    202.21.106.137
    Мэдэгдсэн Хариулах
  • За болио 2016-08-22 03:13:41
    Наадах баатар, гавьяат цолоо одоо боль. Онигоо Онигоо
    202.21.112.202
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2016-08-22 02:27:53
    Улсын баатар гэдэг цолыг өгч болохгүйээ. Дахин олон олимпид медаль авсаны дараа өгөх хэрэгтэй.юу юугүй баахан өндөр шагнал өгөхөөр ханасан тамирчид .
    183.177.98.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-22 02:22:56
    шагнаж болно. гэхдээ тухайн хүнд шагналыг дагаад ирэх нэр хүнд хариуцлагыг даах сэтгэл, улам их амжилт гаргах хүсэл тэмүүлэл чармайлт байх ёстой.
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Teneg setgyylch 2016-08-22 02:09:48
    Batar avsaniihaa daraa amjilt garahaargyi boldog shyy dee...,shal demii huurgusun Huuchin niigmiin tsol gunshin!!!!
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdene 2016-08-22 02:02:09
    Социализмын үеийн тэнэг цол гуншингаасаа хэзээ салах вэ ялангуяа урлаг спортын хэдэн малгууд нь ямар их дуртай гээч
    103.212.116.36
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-08-22 01:48:13
    Ingeed tamirchidaa evdeed bh um manaihan
    103.10.23.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-22 01:42:34
    Манай тамирчид энэ олимпод тамирчнаас гадна шүүгчидтэй өрсөлдлөө. Ийм чанга өрсөлдөөнөөс медалъ авлаа. Яагаад өгч болохгүй гэж би лав дэмжиж байна.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-08-22 01:39:02
    Сумъяаг олон тэмцээн хүлээж байна, спортынхоо оргилд хүрээгүй байхад нь том том цол өгөөд, кино хийгээд, залуу хүнийг эвдэж байгаа явдал маш буруу.
    202.179.31.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-22 01:36:17
    Битгий солиороод бай. Нийгэмд тустай ажил хийсэн хүнд олгож болохоос биш хэдэн удаа барилдсан болоод авдаг энэ солиотой ойлголтоос гарах хэрэгтэй.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • soliorol 2016-08-22 01:30:32
    soliorchixson
    202.131.225.122
    Мэдэгдсэн Хариулах
  • h 2016-08-22 01:24:18
    ene balairlaa bolio. Sumiya bidniig bayarluulsan, gehdee buten bayarluulah heregtei, yun hodolmoriin baatar boloogui,
    202.9.40.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-08-22 01:06:59
    Mongoliin bag ter chigeeree Gawiyat tamirchin gawiyat dasgaljuulagch bn. Odoo bolih heregtei
    103.26.194.88
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-22 00:58:58
    Улсынхаа нүүрийг тахалсан энэ бүсгүйд юуны өмнө баяр хүргэе. Ялалт бол хөдөлмөрийн үр шим байдаг. Сайн хөдөлмөрлөжээ. Дахин баяр хүргэе.
    103.212.119.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluugaaraa baigaa 2016-08-22 00:54:53
    Tsol xergem ogoxoor setgel n xanaad amjilt n unaad baina. Delxiin avarga bolsonii daraa l ter baatar ene teree bodox xeregtei.
    71.17.235.42
    Мэдэгдсэн Хариулах
  • байх 2016-08-22 00:53:38
    хамаагүй хадуурах юм. ер нь хийдэг зүйлээ л хийлээ. хийж байгаад л заьсараар нь аз нь гийж хаяа байлгүй.
    202.179.23.46
    Мэдэгдсэн Хариулах