Бразил түүхэндээ анх удаа олимпийн аварга боллоо
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам өндөрлөж байна. Сүүлийн өдрийн тэмцээн уралдаанууд явагдаж аваргууд тодорч дууслаа. Олимпийн наадмын хамгийн сонирхолтой олны анхаарлыг татаж байсан тэмцээн бол хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээн байсан юм.

Олимпийн наадмын аваргын алтан медалийн төлөө зохион байгуулагч Бразил болон Германы багууд шалгарч үлдээд байсан. Ингээд хоёр багийн тоглолт эхэлж, тоглолтын тооны харьцаа 1:1 болж тэнцсэн ч Бразилийн баг торгуулийн цохилтын оноогоор /5:4/ хожиж, олимпийн алтан медалийн эзэд болсон юм. Дэлхийн дөрвөн удаагийн аварга, 1976 оны олимпийн аварга Германы шигшээ баг энэ удаад мөнгөн медаль хүртэв. Харин олимпийн хүрэл медалийг Нигери улсын баг хүртлээ. 

Бразилийн шигшээ баг 13 удаа олимпийн наадамд оролцож байснаас гурван удаа финалд шалгарч, хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.