Г.Мандахнаран дагах барилдаан хийнэ
Рио 2016 олимпийн наадмын хамгийн сүүлчийн өдөр бөхийн чөлөөт барилдааны  65, 97 кг-ын жинд аваргууд тодрох учиртай. Энэ өдөр манай хоёр бөх зодоглож буй. 65 кг-д  МУГТ Г.Мандахнаран дөнгөж сая хагас шигшээд шалгарах эрхийн төлөө ОХУ-ын шилдэг бөх Рамановтой учраа таарч барилдан, ялагдал хүлээсэн.

Тэгвэл манай бөхийг ялсан Оросын бөх, дэлхийн аварга Сослан Романав финалд үлдэхийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Узбекстаны бөх Ихтиёр Наврузовыг илт илүүрхэн яллаа.Ингэснээр МУГТ Г.Мандахнаран дагах барилдаан хийж, улмаар амжилттай барилдвал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

Харин 97 кг-д хүч үзсэн Д.Хүдэрбулга дагах барилдаан хийх боломжгүй болсон. Учир нь хоёрдугаар тойрогт манай бөхийг ялсан Киргизстаны тамирчин Магомед Мусаев ялагдсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.