Олимпийн наадмын  отгон тэмцээн эрэгтэйчүүдийн марафон эхэллээ
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, спортын их баяр цэнгэл зуны 31 дэх удаагийн олимпийн наадмын сүүлчийн өдрийн тэмцээн уралдаанууд Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Чөлөөт бөхийн тэмцээн манай цагаар нэг цагийн өмнө эхэлж, одоогоор шөвгийн наймын барилдаанууд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая олимпийн наадмын хамгийн отгон тэмцээн болох эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн эхэллээ.

Рио 2016 олимпийн наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд 159 тамирчин хүч үзэхээр гараанаас гарлаа. Энэ дунд манай гурван тамирчин уралдаж байгаа билээ. Олимпийн төрлүүдээс хамгийн их тэсвэр, тэвчээр шаарддаг марафон гүйлтийн тэмцээнд түүхэндээ анх удаа манай гурван тамирчин эрх аван оролцож буй. Тэд бол МУГТ  Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав нар юм.

Таван тивийн шилдэг гүйгчид өнөөдөр 50 км-т уралдах учиртай. Энэ зайн уралдааны дээд амжилтыг Кенийн тамирчин Денис Киметто 2014 онд 02 цаг 02 мин 57 секундын хугацаатайгаар тогтоосон бол олимпийн амжилтыг мөн Кенийн тамирчин Самуел Ванжиру 02 цаг 06 мин 32 секундээр 2008 онд шинэчилжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.