Г.Мандахнаран шөвгийн наймд шалгарлаа
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр хуваарь ёсоор бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д МУГТ, ДАШТ-ий хошой хүрэл медальт Ганзоригийн Мандахнаран хүч үзэж буй.

Манай бөх нэгдүгээр тойрогт Лондоны олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Энэтхэгийн бөх Йогешвар Дуттайг 3:0-ээр ялж, шигшээ 16-д шалгараад байсан. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө  БНХАУ-ын Е.Катай барилдлаа. Зургаан минутын турш тун хүнд барилдаан хийсний эцэст манай бөх 3:0 онооны харьцаатай ялж, шөвгийн наймд шалгарч үлдлээ.

Г.Мандахнарангийн хувьд эхний хоёр тойрогт хүчтэй өрсөлдөгчдөө ээлж, дараалан буулган авч чадлаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.