Гол нэрийн барааны үнэ 3.9 хувиар буурчээ

Гол нэрийн барааны үнэ энэ сарын 17-ны өдрийн байдлаар өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 3.7 хувиар буурчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.9 хувь, үхрийн ястай махны үнэ 5.8 хувь, үхрийн цул махны үнэ 8.1  хувь адууны ястай махны үнэ 2.8 хувь, ямааны ястай махны үнэ 7.1 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 9.1 хувь, үхрийн ястай махны үнэ 11.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.1 хувь, адуу ястай махны үнэ 13.7 хувиар буурч, ямааны ястай махны үнэ 3.0 хувиар өссөн байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 5500 төгрөг, үхрийн /ястай/ мах 6545 төгрөг, үхрийн цул мах 8140 төгрөг, адууны /ястай/  мах 4575 төгрөг, ямааны /ястай/  мах 4945 төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.3 хувиар буурч, савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 10.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.0 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 16.1 хувь, луувангийн үнэ 23.0 хувь, байцааны үнэ 41.7 хувь, манжингийн үнэ 47.4 хувь, сонгины үнэ 4.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.5 хувь, байцааны үнэ 0.5 хувь, манжингийн үнэ 5.9 хувиар буурч, лууван болон сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны наймдугаар сарын 17-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 8.4 хувиар өсч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.8 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай сүүний үнэ 2.7 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 4.7 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 0.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар өссөн байна.

Г.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-22 00:42:47
    MAN UNEE TOGTORTOI BAILGAACH ICHEECH MUU NOBSH
  • ард түмэн үнэн мэдлээ гээд яах юм  2016-08-21 08:14:09
    юуню ингээд худлаа яриад байнаа нөгөө үзнэнийг ярьж байна гээд л хятадын тагнуулын үгэнд ороод бүх нууцаа сангийн сайд дэлгэсэн түүнийгээ үэнэнээ ард түмэнд хэл...
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2016-08-21 05:54:35
    hudlaa