Өнөөдөр Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нар зодоглоно
Өнөөдөр Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний сүүлчийн өдөр. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 65кг-д Г.Мандахнаран зодоглоно. Г.Мандахнарангийн эхний учраа Энэтхэгийн бөх Ёгешвар Дутт.  Өрсөлдөгч нь 33 настай, Бээжингийн олимпод шагналт IX байр, 2012 оны Лондонгийн олимпод хүрэл медаль хүртэж байсан.

ОУХМ Д.Хүдэрбулга чансааны 13-т бичигдсэн тэрээр Б хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлжээ. Түүний шөвгийн 16-ын шатны өрсөлдөгч нь Киргизстаны бөх Магомед Мусаев. Тэрээр Лондоны олимпод зодоглож 7-р байр эзэлж байсан бөгөөд азийн наадмын мөнгө, азийн аваргын гурван удаагийн мөнгөн медальтай, туршлагатай бөх юм.

Олимпийн наадмын хаалт өнөөдөр болох учраас тэмцээний цагийн хуваарьт өөрчлөлт орж 08.30 цагт эхэлнэ.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-21 11:55:54
    Хэдэн дасгалжуулагчийн байж байгаа царайг Дүвчин гм үеэ өнгөрөөсөн байна, одоо жаахан шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй
  • зочин 2016-08-21 11:42:10
    Мандахнаранд хурц дайчин барилдаж медаль авахыг ерөөе!
  • Zochin 2016-08-21 11:05:37
    Манай тамирчид дасгалжуулагчдын гуншин багдаагүй бололтой бараг бүгд л хөдөлмөрийн баатар гавъяатууд юм биш үү? Гэтэл тэдний үзүүлж байгаа амжилт даанч ичмээр ...
  • зочин 2016-08-21 09:06:20
    Дасгалжуулагч нарыг бүгдийг солих хэрэгтэй, бэлтгэл огт болоогүй байна,
  • ядаж монгол хүн гэнж дуудагдана. 2016-08-21 08:48:21
    дараагийн олимпод гадаад орны нэрээр барилд бэлтгэлээ сүүлийн үеийн аргаар хийнэ монголын улс төржсөн гарууд ямарч чадваргүй болсон нь харагдаж байна.
  • мэргэжилийн түвшинд хүрэх нь чухал  2016-08-21 08:22:05
    энэ дасгалжуулагч нарт арга хэмжээ авч дасгалжуулах эрхийг хас үнэхээр дэлхийд хоцрогдсоноо гайхууллаа өөр юу ч алга хэдэн нөхөд дэмий зоволгоо зовоолоо хайран ...
  • р 2016-08-21 08:14:14
    хожигдох нь ээ хожигдох нь үгүй ээ мөн лай яа