Ихэнх нутгаар бороошиж, сэрүүснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан төлвөөр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно гэж мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 21-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар,  23-нд ихэнх нутгаар, 24-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.