Төсөв хүндрүүлэгчдийн үнэмлэхүй цалинг бууруулсан долоо хоног
Долоо хоногийн онцлох үйл явдлуудыг хүргэе

30 саяын цалинг 50 хувь бууруулна

Өнгөрсөн долоо хоногийн эхний өдөр  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр Ерөнхий сайд тодорхой албан хаагчдын цалинга тодорхлой төвшинд бууруулна гэсэн мэдэгдэл олны анхааралд өртлөө.
Энэ дагаа Засгийн газар лхагва гарагийн хуралдаанаараа дээр асуудлаар шийдвэр гаргалаа. Тодруулбал, Төрийн өмчийн болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагуудын цалинг бууруулахыг холбогдох сайд нар үүрэг болгожээ. Үүнд: нэг сарын цалин 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 саяаас дээш төгрөгийн цалинтай бол 60 хувь бууруулахаар болжээ. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн удирдлагын нэг удаагийн буцалтгүй тусламж, орон байрны дэмжлэг, урамшууллыг зогсоохоор болжээ. Цаашид эдгээр албан тушаалтны цалинг шинэчлэн тогтоохыг холбогдох сайдад даалгасан байна.
Үүнтэй зэрэгцэн 30 сая төгрөгийн цалин авагсдын тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Төсөв хүндрүүлж, төр дампууруулсан тэд хэн бэ?

Ээлжит бус чуулган зарлахыг шаардав


Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын даргад ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ уламжлаад байгаа тухай өнгөрсөн даваа гарагт дуулгасан.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод мөн хүргүүлжээ. УИХ-ын чуулганыг хуралдуулж тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох болон улсын нэгдсэн төсвийн орлогыг нэмэгдүүлж зарлагыг бууруулах тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэжсэн байна.
 
Хөгжлийн банкинд халаа сэлгээ хийлээ

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх шийдвэр гарсан. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа ирэх есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан.
 
Тэгвэл  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилох шийдвэрийг гаргасан байна. Мөн  Хөгжлийн банкны  ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан  Б.Даажамбыг томилсон байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-22 04:50:07
    гучин саяын цалинтай улсууд монголд байдаг гэдгийг одоо л олж мэдлээ хэрэв энэ үнэн бол эдгээр цалинтай хүмүүсийг адилхан төрийн албан хаагчийн зэрэг дэвээр
    59.153.87.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2016-08-21 13:12:58
    30 saya-iin tsalintai genee. Ugui bailgui. 10-30 saya-iin tsalintai hichneenhun baidag yum? Tomilson hun ni hagasiig ni avdag baihoo.
    74.96.117.197
    Мэдэгдсэн Хариулах
  • эрка 2016-08-21 10:01:49
    Надад 5саяын цалин өгчихөө.Би Эрдэнэтийг энэ дайны аваад явчихна.
    103.229.121.38
    Мэдэгдсэн Хариулах