О.Үйтүмэн дагах барилдаан хийх боломжгүй боллоо
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр хуваарь ёсоор бөхийн чөлөөт барилдааны 86, 125 кг-ын жингүүдийн аваргууд тодрох учиртай.

Манай бөхчүүдээс 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат хүч үзлээ. О.Үйтүмэнгийн хувьд нэгдүгээр тойргийн барилдаанаа хийж ялагдал хүлээсэн. Манай бөхийн хувьд ялж яваад  эцсийн мөчид алдаа гаргаж, цэвэр ялагдсан. Түүний эхний учраа дэлхийн аварга Болгарын Михайл Ганев байсан юм. Дүрэм ёсоор Болгарын бөх цаашид амжилттай барилдаж, шигшээд шалгарвал манай бөх дагах барилдаан хийх боломжтой байсан хэдий ч тэрбээр дараагийн даваанд ялагдсанаар О.Үйтүмэн дагах барилдаан хийх боломжгүй боллоо.

Харин 125 кг-д хүч үзсэн МУГТ Ж.Чулуунбат  нэгдүгээр тойргийн барилдаанаа 2014, 2015 оны дэлхийн аварга, 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Туркийн бөх Т.Акгултай хийсэн. Энэ жил ердөө 25 хан настай дэлхийн аварга бөх манай Ж.Чулуунбатыг 10:0 онооны харьцаагаар цэвэр ялсан юм. Түүнчлэн  Т.Акгул  аварга дараагийн тойрогт ялснаар манай бөх  дагах барилдаан хийнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хариуцлагыг хэнтэй тооцох вэ !!!!!!!!!!! 2016-08-21 08:59:16
    энэ жил олимпод явсан нөхдөөс дараагийн олимпод нэгч хүн оруулах хэрэггүй шинэ хүмүүсийг шинэ аргаар бэлтгэ, бүх дасгалжуулагч нарыг соль улс бодлгоор шинэчил
  • зочин 2016-08-21 03:40:21
    цэвэр ялагдчихаад ичихгүй иаргалдаад байх юм одоо ид шидэд биш шинжлэх ухаанд тулгуулаххэрэгтэй байна даа
  • Зочин 2016-08-20 16:32:20
    Ирэнгүүт нь өндөг шид
  • pmishig 2016-08-20 16:25:25
    Yu ch gej bichih be de.ylagdlaa.oilgomjtoi.uzeed ogt hereggui