Ж.Чулуунбат дэлхийн аварга Т.Акгулыг барсангүй
Олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдааны 125 кг-д хүч үзэж буй МУГТ Ж.Чулуунбат  нэгдүгээр тойргийн барилдаанаа дөнгөж сая хийлээ. Манай бөхийн эхний учраа нь 2014, 2015 оны дэлхийн аварга, 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Туркийн бөх Т.Акгул байлаа. Дэлхийн аварга бөх манай Ж.Чулуунбатыг 10:0 онооны харьцаагаар цэвэр яллаа.

Ингэснээр Т.Акгул  цаашид амжилттай барилдаж, шигшээд шалгарвал манай бөх дагаж барилдах боломжтой болох юм. Туркийн бөхийн хувьд энэ жинд аваргалах бөхчүүдийн тэргүүнд бичигдэж буй энэ цаг үеийн шилдэг  бөх билээ. 

Дашрамд дуулгахад, 125 кг-ын А” хэсэгт найм, “В” хэсэгт 12 бөх барилдана.Ж.Чулуунбат А хэсэгт багтаад байсан юм. Энэ хэсэгт Азийн спортын наадам болон Азийн аваргын мөнгөн медальт Казахстаны Даулет Шабанбай, Армийн дэлхийн аварга, Азийн хошой хүрэл медальт БНХАУ-ын Живей Дэнг, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Унгарын Даниэль Лигети нарын бөхчүүд багтсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дасгалжуулагч нар үнэхээр хоцрогджээ 2016-08-21 08:26:42
    манай бөхчүүд хөөрхийс бэлтгэлийн хэмжээндээ л барилдлаа харамсалтай нь бэлтгэл нь хоцрогдож, 70 -аад оноос ч муу болжээ дасгалжуулагч нарыг соль шинээр сурга
  • ИРГЭН 2016-08-21 00:09:54
    МОНГОЛЫН БӨХЧҮҮД ШАЛ АРЧСААР ЭЭМЦЭЭНЭЭ ДУУСГАЛАА. ЯМАРЧ УРАМ АЛГААА. ӨӨРСДИЙГӨӨ МАГТААД БАЙСАН ҮХЭРҮҮД ИЧЭЭСЭЭ ӨМНӨӨС НЬ ИРГЭД ИЧИХ ЮМ
  • яч 2016-08-20 15:43:21
    Энэ цаг үеийн Турк бөх, манай улсын бөмбөрцгийн бөхийг ялчихдаг нь яаж байгаам
  • ochoo 2016-08-20 15:17:59
    yu odgui yum ve