Рио 2016: Өнөөдрийн барилдаан эхэллээ
Рио 2016 олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдаан хуваарийн дагуу 86, 125 кг-ын бөхчүүдийн барилдаанаар өнөөдөр үргэлжилж байна. Энэ өдөр манай хоёр бөх дэвжээнд гарч, хүч үзэх хуваарьтай байгаа.

125 кг: А” хэсэгт найм, “В” хэсэгт 12 бөх барилдана.Ж.Чулуунбат А хэсэгт багтсэн. Энэ хэсэгт Азийн спортын наадам болон Азийн аваргын мөнгөн медальт Казахстаны Даулет Шабанбай, Армийн дэлхийн аварга, Азийн хошой хүрэл медальт БНХАУ-ын Живей Дэнг, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Унгарын Даниэль Лигети нарын бөхчүүд багтсан.  

Ж.Чулуунбат эхний тойрогт Туркийн Т.Акгултай барилдана. Турк бөх 2014, 2015 оны дэлхийн аварга, 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга цолыг хүртээд байна. Энэ жил 25 настай.

86 кг: О.Үйтүмэнгийн хэсэгт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Туркийн бөх Селим Яшар-Кортоев, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Кубын Р.Перес Салас, ДАШТ-ий хүрэл медальт Ираны Ариреза Мохаммад Карими, Азийн спортын наадмын хүрэл медальт БНСУ-ын Ким Гван Юк нарын бөхчүүд багтжээ.

О.Үйтүмэн эхний учраа болох дэлхийн аварга Болгарын бөх Михаил Ганевыг хожвол ДАШТ-ий хүрэл медальт Ираны Ариреза Мохаммад Каримитай таарах магадлалтай.
 
Өнөөдрийн барилдаан манай цагаар 22:00 цагт эхэллээ. Манай бөхчүүд тун удахгүй дэвжээнд гарч барилдана.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine