Монгол, Хятадын сэтгүүлчид Хэнтий аймагт чуулж байна

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум өчигдөр Чингис хотноо эхэлсэн. Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжсэн билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. 

Энэ дагуу өнгөрөгч 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймагт хоёр улсын сэтгүүлчдийн форумыг зохион байгуулсан юм. Тус форумаар Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулах ямар боломж буйг хоорондоо хэлэлцэж, энэ сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг хоёр улсын хэвлэлийн байгууллагууд, сэтгүүлчид тууштай хөндөн бичиж эхэлжээ. 

Харин энэ жил манай улсад зохион байгуулж буй VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж байгаа аж. Одоогоор үндсэн илтгэлүүдийг тавьж эхлээд байгаа юм байна. Форумд нийт 10 илтгэл тавьж, хэлэлцүүлэх аж. 

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талын 90 гаруй төлөөлөгч оролцож байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-20 10:47:24
    Манай сэтгүүлчид азгүй юм даа.Хятадад болсон бол сайхан хоол идээд,пийжүүгээ уугаад л..Гэтэл энд нөгөө махаа идээд,аятайхан усанд орочих ч газаргүй аймаг шүү дэ...
  • Өндөрхаан 2016-08-20 06:24:39
    Чингисийн талбай эргээд Сүхбаатарын талбай болсон одоо энэ сайн дураараа Чингис хот болгосноо болиулаа олон зүүн жил нэршсэн Өндөрхаанаараа байсан нь дээрдээ