Сахарын хэрэглээг хэрхэн хязгаарлах вэ

Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг.

Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу. Тухайлбал чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.

Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдсон байна.

Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул   /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.

Энэ бүхэн юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлэхэд, та хэдийчинээ их сахар хэрэглэнэ, төдийчинээ их өвчин тусах магадлалтай. Сахар их хэрэглэдэг хүмүүс ханиад томуу их тусдаг. Таны бие махбодийг бактери, вирустай тэмцэхэд идсэн сахар чинь саад болдог. Сахар идсэний дараа бид урьдынхаасаа бага юм өргөж, арай удаан гүйж, эмх цэгцгүй бодож сэтгэж, илүү их ядардаг болно. Шуудхан хэлэхэд сахар таныг сульдаадаг.

Сахарын хэрэглээг хязгаарлах нь

Төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр маш олон хүнсний бүтэгдэхүүн сахарын агууламжтай.

Сахарыг зөгийн бал, бурмаар орлуулах нь илүү үр дүнтэй. Бурам нь сахараас бага илчлэгтэй байдаг. Илүүдэл жинтэй хүмүүс сахарыг төрөл бүрийн сахар орлуулагчаар орлуулах нь байдаг ч энэ нь эрүүл мэндэд төдийлөн сайн биш.

Шошгон дээр өнгөөр ялгах:

Зарим бүтээгдхүүний савлагааны нүүрэн хэсэгт бүтээгдхүүний чихрийн хэмжээг өнгөөр ялгаж өгсөн байдаг. Тухайн өнгөөр бүтээгдхүүний 100 гр-д агуулагдаж буй сахарын хэмжээ /их, бага, дундаж/ ямар түвшинд байгааг түвэггүй мэдэж болно.

Улаан өнгө-чихэр ихтэй буюу өндөр түвшин

Шар өнгө-дундаж түвшин

Ногоон өнгө- доод түвшин– г илэрхийлдэг.

Тэнд бичигдсэн мэдээллээс та “Carbohydrates” буюу карбогидрит гэсэн бичгийг харах хэрэгтэй. Хэрэв 100 гр-д агуулагдаж буй чихрийн хэмжээ нь 15 граммаас их байвал чихэр ихтэй, харин таван грамм, түүнээс бага байвал чихэр багатай хүнс гэж үзнэ. Харин 100 грамм бүтээгдхүүний чихрийн агууламж нь дээрх хэмжээсүүдийн хооронд байвал дундаж хэмжээ гэж үздэг. 


НМХГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-20 05:15:19
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121