Эмч нарын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллана гэв

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа. Уулзалтад нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагууд болон салбарын сайд, эмнэлгийн даргаар ажиллаж асан ахмадууд оролцож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал, салбарт тулгамдаж буй асуудлаа ярилаа.

Гурван цаг гаруй үргэлжилсэн уг уулзалтын эхэнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат,

-Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр боловсруулах хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзалт хийгээд байна. Засгийн газар салбар бүрийн  дуу хоолойг сонсч, төр, засгийн шийдвэрт тусгаж ажиллана. Ямар ч төр, Засгийн газарт ард иргэдийн эрүүл мэнд хамгийн чухал. Та бүхний ярьсан, хэлсэн саналыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгана гэлээ.

Манай улсад өнөөдөр хөтөлбөр, төлөвлөгөө, зорилго, зорилт гэсэн нэр бүхий бичиг цаас хангалттай олон байна. Харамсалтай нь ажил болохгүй байна. Боловсруулах ёстой л гэдгээс бус хэрэгжүүлэх учиртай гэж хэн ч ажиллахгүй байна. Үр дүн нь гарахгүй ажлыг манай Засгийн газар ярихгүй. Хийх ажлаа л ярина. Хийх ёстой ажлаа хийгээгүй бол хариуцлага тооцож ажиллана. Энэ зарчмыг бүх салбарынханд адил тэгш баримтална. Засгийн газрын гишүүддээ ч ийм шаардлага тавьж байгаа гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.
 

Эрүүл мэндийг дэмжих сан байгуулах саналыг олон хүн хэлж байна. Сан байгуулахыг Засгийн газар дэмжинэ. Гэхдээ төсвөөс санхүүжүүлэхгүй. Хувийн хэвшил, гадаад дотоодын хандивлагч байгууллагынхантай зөвшилцөөд  ажиллуулж болно гэлээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зүү, тариурын үйлдвэр байгуулахад Эрүүл мэндийн яамнаас дэмжиж ажиллахыг А.Цогцэцэг сайдад үүрэг болголоо.

Улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 26 эх төрөхийн улмаас эндсэн байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд өөрсдийн ажилдаа ямар амжилт гаргасан байлаа ч эхийн эндэгдэл гарсан тохиолдолд энэ амжилтыг амжилтад тооцохгүй. Аймаг, орон нутгийн удирдлага, эмнэлгийн дарга, эмч ажилтанд зохих хууль, дүрмийн хүрээнд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. 

Манай улсын эдийн засгийн нөхцөл туйлын хүнд байгаа. Төсвийн шинэчлэл хийхгүйгээр энэ хүндрэлээс гарахгүй. Гэхдээ манай Засгийн газар ямар ч тохиолдолд эрүүл мэндийн салбарын төсвийг бууруулахгүй 18 сар ажиллана. Энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарна гэж бодож байна. Эдийн засгаа тогтворжуулсны дараа эмнэлгийн засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмж авах, эмч, ажилтнуудын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд уулзалтад ирж санал, зөвлөмж хэлсэн эрүүл мэндийн салбарын удирдлагуудад талархал илэрхийллээ.

Салбар, салбарын ийм уулзалтыг жил бүр зохион байгуулна. Өнөөдөр энд ярьсан санал, зөвлөмжийг хэрхэн ажил хэрэг болгосон болон уулзалтын үр дүнг эргэж ярьж байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-21 00:11:19
    Yagaad sumin emj suwilagjid 3 n jil bolood ih mongo ogdog baitlaa joloochid yagaad boldoggui ym ed nar 6 uulaa eeljilj ba ami nasin adilhan uureltsej ywaa shu...
    27.123.214.81
    Мэдэгдсэн Хариулах
  • ииии 2016-08-20 13:38:00
    тэнэг сайд ажилтайгаа танилц
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зайлуулаач 2016-08-20 11:29:48
    ардчилсан нам хувьсгалт намын эмнэлгийн дарга нараа зайлуулаач сэмүт, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 1,2, 3, гэмтэл гэх мэт
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • emch 2016-08-20 09:56:41
    zuu tariuriin ulsiin uildver bg biz dee Monsam company
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-08-20 09:04:52
    Эрүүл мэндийг дэмжих сан байдаг шүү дээ. Энэ засгийн газрынхан үнэхээр ажилтайгаа танилцчихаад ярьж байгаасай.
    202.9.40.35
    Мэдэгдсэн Хариулах
  • kk kk 2016-08-20 07:17:58
    zuu tariuriin uildber baidag bizdee dahiad barih uym uu
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-20 05:15:54
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
    103.57.94.102
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-08-20 03:11:17
    emch emnelgiin ajilchidin tsalin hols hiigmiin asuudliig saitar anhaarah ni zvitei. ted oh udaan jil ajillachihaad tetgeber tetgemj asar baga shvv
    103.57.93.47
    Мэдэгдсэн Хариулах