Ж.Чулуунбат, О.Үйтүмэн нарын сугалаа гарчээ

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр болох 86, 125 кг-ын жингүүдийн бөхчүүдийн сугалаа гарчээ.

86 кг-ын жинд 19 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх таарсан байна.

“Б” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт болгарын бөх, дэлхийн аварга Михаил Петров Ганевтай сугалаа таарчээ. Түүний ялбал дараагийн тойрогт ираны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ариреза Мохаммад Каримитай барилдах магадлалтай байна. Энэ хэсэгт туркийн бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Селим Яшар-Кортоев, кубын бөх, ДАШТ-ний хошой мөнгөн медальт Рейнерис Перес Салас, БНСУ-ын бөх, азийн спортын наадмын хүрэл медальт Гванюк Ким, АНУ-ын бөх Жден Михаил Тбору Кокс, казахстаны бөх, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Аслан Кахизе зэрэг шилдэг бөхчүүд мөн оржээ.

“А” хэсэгт оросын бөх, дэлхийн хошой аварга, европийн спортын наадмын болон тивийн аварга Абдулрашид Садуллаев, азербайжаны бөх Магомедгажи Хатиев, гүржийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Сандро Аминишвили, унгарын бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Иштван Вереб, Пуэрто-Рико улсын бөх, олимпийн мөнгөн медальт Жайме Эмпиналь нарын бөхчүүд орсон байна. 


125 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ.

“А” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт туркийн бөх, ДАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, Зуны “Универсиад” наадмын аварга, европийн спортын наадмын аварга, тивийн 3 удаагийн аварга Таха Акгультай барилдана. Түүнийг хожсон тохиолдолд Казахстаны бөх, Азийн спортын наадмын мөнгө болон тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Даулет Шабанбай, беларуссын бөх Ибрахим Саидау хоёрын аль ялсантай нь хүч үзнэ. Энэ хэсэгт армяны бөх Деван Берианизе,  хятадын бөх, армийн дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Живей Дэнг, унгарын бөх европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт Даниэль Лигети нар байна.

“Б” хэсэгт азербайжаны бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Европийн спортын наадмын хүрэл медальт Жамаладдин Магомедов, оросын бөх, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний 5 алт, хошой хүрэл медальт, европийн 3 удаагийн аварга Билял Махов, гүржийн бөх, ДАШТ-ний хошой, европийн спортын наадмын хүрэл медальт Гено Петрашвили, ДАШТ-ний хошой хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Пан-Америкийн спортын наадмын болон Пан-Америкийн хошой аварга Тэрвэл Длагнев, ираны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний хүрэл, хошой мөнгөн медальт, азийн аварга Комейл Хемат Гасеми,  украиний бөх, ДАШТ-ний болон европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Ален Засеев, киргизийн бөх, азийн аварга шалгаруулах тэмцээний алт, 3 хүрэл медальт Айлаал Лазарев нар өрсөлдөхөөр болжээ.

wrestling.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Раиса 2016-08-20 10:21:55
    Сенегалтай таараагүй нь аз шүү. Нөгөө бөх нь бэлтгэл дээрээ бэртчих ч юм бил үү хэн мэдлээ. Аз хүү байвал ёозхүүгээр цохиноо гэж. Нүд хүү нь гараа хийгээд үз
  • goridoltgui 2016-08-20 08:49:49
    barag goridoltgui dee, oor yum uzsen baih.
  • Буугий 2016-08-20 07:31:52
    Чулуунбатын учраагийн цол гуншинг тодруулж бичсэн нь "Ийм мундаг бөх учир манай хүн ялагдана шүү" гэсэн үг юм уу? КК
  • Zochin 2016-08-20 06:40:15
    Chuluunbat negdugeer toirogt tertee tergui yalah magadlal taaruu tul gants shiidsen meh hiigeed yalbal tsaash bol gaigui yum baina nuguuh ni ch hetsuu yum baina...
  • Зочин 2016-08-20 05:53:47
    Риогийн шалыг өнгөлж улсынхаа нэр хүндийг унагаж байхаар барилдалгүй эртхэн нутаг буцсан нь дээр бөөдийнүүдээ!!!!!!
  • kkk 2016-08-20 04:18:37
    тэмцээнд оролцоод байгаа юм уу бэлтгэл хийгээд байгаа юм уу
  • buh 2016-08-20 03:53:21
    kkk haramsaltai ni manai 2 negdugeer toirogtoo yalahaargui ursuldugchtei taarsan bn. hetsuu dee
  • Zochin 2016-08-20 03:02:44
    Bas l archuulaad duustsgaah bailgui unen uram alga
    • бөх 2016-08-20 03:56:11
      Биеэ барисан мэх хийх оролдлого алго ядахдаа идэвх үзүүлэхгүй бн бэлтгэл сайн хийх хэрэгтэй хүн дагаж далдганж болохгүй ялангуяа жүдочид