Рио 2016:Хасан Язданы Чирапи 22 насандаа олимпийн аварга боллоо
Рио 2016 олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдааны 74 кг-ын жингийн аварга тодорлоо. Энэ жинд Ираны Хасан Язданы Чирапи 22 насандаа олимпийн аварга боллоо.Харин ОХУ-ын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга, тивийн гурван удаагийн аварга Аниур Гедуев мөнгөн медөль хүртлээ. Хоёр бөх тун сонирхолтой барилдаан хийсний эцэст цагийн төгсгөлд Ираны бөх бүхэл хоёр оноо авснаар ийнхүү олимпийн аварга боллоо.

Энэ жингийн хүрэл медалийг Туркийн бөх, европийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сонёр Демирташ хүртсэн бол нөгөө хүрэл медалийг Азербайжаны бөх ДАШТ-ний  хошой хүрэл, европийн спортын наадмын хүрэл медальт, тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга Жабраил Хасанов хүртлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.