Манай бөхчүүд дагах барилдаан хийх боломжгүй боллоо
Рио 2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 63 кг, 74 кг-д хүч үзэж буй манай бөх Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар эхний тойрогт ялагдал хүлээсэн. Улмаар манай бөхчүүдийг ялсан тамирчид  шигшээд шалгарсан бол  манай тамирчид дагаж барилдах боломж байсан. Харамсалтай нь манай тамирчдыг ялсан бөхчүүд хоёрдугаар тойрогт өрсөлдөгчдөдөө ялагдсан байна. Ингэснээр  ОУХМ Э.Бэхбаяр, П.Өнөрбат дагах барилдаан хийх боломжгүй болж, энэ удаагийн олимпийн наадмыг дуусгалаа. 

Чөлөөт бөхийн төрөлд 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Э.Бэхбаяр эхний барилдаанаа хийж, 3:3 онооны харьцаатай сүүлийн бүхэл оноогоор ялагдал хүлээсэн. Үхлийн гэж нэрлэж болох “Б” хэсэгт орсон Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Сенегалын бөх Адама Диаттатай таарч барилдсан юм. Манай бөх зургаан минутын турш илүүрхэж барилдсан ч эцсийн мөчид хоёр бүхэл оноо алдсанаар ийн ялагдал хүлээлээ. Сенегалын бөх хоёрдугаар тойрогт  ялагдал хүлээснээр манай бөх дагаж барилдах эрхгүй болж байна.

Харин 74 кг-д хүч үзсэн ОУХМ П.Өнөрбат олимпийн наадмын анхны барилдаанаа хийж, 2:4 онооны харьцаатай ялагдал хүлээсэн. 74 кг-ын “Б” хэсгийг ахласан Гавьяат тамирчин П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркийн бөх, европийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сонёр Демирташтай хүч үзэж 4:2 онооны харьцаата ялагдсан. Улмаар Туркийн бөх дараагийн даваанд өрсөлдөгчдөө ялагдсанаар манай бөх дагах эрхгүй боллоо. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-20 10:25:00
    Дагвадорж чинь ямар бөх биш дээ.Зүгээр ажил хайж яваад ирсэн хүн биз дээ.эОлимп,дэлхийн ямар медальтай юм болоо.Монгол бөхөөр ямар цолтой юм болоо.
  • Сонин шүү . Гуяа алгадаж дэвжээгд гарсан 2016-08-20 09:49:30
    Сонин шүү . Гуяа алгадаж дэвжээгд гарсан бөхийн 99% нь ялагдаад байдаг юм. Шалгаарай
  • Иргэн 2016-08-20 03:17:04
    Мия нусаакуудтай хариуцлага тооцох хэрэгтэй
  • zzzz 2016-08-20 01:40:16
    ENE TAMIRCHDAD SAR BOLGON UGDUG MUNGIIG NI BOLIKH KHEREGTEY , BUR TSATGALDATSGAAGAAD KHUDLUKHUU BOLISON BAINA , ER NI NEG UDAA L S...
  • иргэн 2016-08-19 23:53:39
    Тайвширцгаа монголчуудаа, бид уулаасаа бодит байдлыг зөв үнэлж дүгнэхдээ маруухан улс юм. Тамирчиддаа хэтэрхий итгэл хүлээлгэж, тэдний байгаа нь л энэ байж.
  • zochin 2016-08-19 20:26:31
    Ene tamirchdiig. Dahij temtseend yvuulah hereggui daraagiin humuuseee zaigaa tavij ug Senegald ylagddag zaluu bol unen mal ymaa
  • Bi uilj bainaa 2016-08-19 17:17:17
    bi uilj bn. makhan tolgoi dagvadorjoo chi mongoliin chuluut bukhiin kholboonoos zailaad uguuj chamaas guij bn.
  • Зочин 2016-08-19 16:48:16
    Заза. Давгадорж Аса аварга азаргалаад сөнөөцөн байхдаа. Эмэгтэ багаа дэмжээ л зайлах хэрэгтэй. Эрэгтэй багтайгаа таардагггүй гэсэн. Шааж болдоггүй болохоор!!!!