Олимпийн хүрэл медальт Д.Отгондалайг угтаж авах ажлын хэсэг байгуулжээ
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл  зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн олимпийн наадмын боксын төрлөөс Монголын ширэн бээлийтнүүд нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Тэгвэл  боксынхны цор ганц медаль, Монголын баг тамирчдынхаа хоёр дахь медалийг хүртсэн ОУХМ Д.Отгондалай  энэ сарын 23-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.

Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн аж. Тэгвэл төрсөн нутгийнхан нь олимпийн медальтанаа хэрхэн хүлээж авах талаар ярилцаж эхэлжээ. Тодруулбал аймгийн Засаг даргын даалгавраар Д.Отгондалайг нутагтаа хэрхэн угтаж авах талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Дорнод нутгийнхны хувьд хоёр дахь олимпийн наадмын медальтнаа өлгийдөн авсан нь энэ. 2008 оны Бээжингийн паралимпээс байт харвааны төрөлд Б.Баатаржав олимпийн аварга болж байсан юм.

Д.Отгондалайгийн хувьд 15 настай байхдаа буюу 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсэж байсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр гэрийнхнээсээ нууцалж байсан ч сарын 1500 төгрөгийн төлбөрөө олохын тулд аргагүйн эрхэнд ээждээ хэлснээр нууц нь задарч, боксын спортоор эргэлт буцалтгүйгээр хичээллэж эхэлжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-08-21 06:03:11
    BAYN DARGA NAR URSELDEJ BELG UGCH BAINA . ODOO HONSHOORIIGNE HATY MUNHORGIL SUMYAD BAIR UGLE ODO CHOIJILSUREN BAIR UGEH BAIHAA.
  • зочин 2016-08-20 10:28:24
    Дорнодчууд маш ядуу шүү дээ.Зүгээр л гаслах бх даа.Харж л байя
  • ZOCHIN 2016-08-20 07:37:12
    BAYN SANGIIN SAID ULS MUNGGUI GEJ NUDNII BULAI GARGJ SHAGNLAA HARMLAHGUI UUREESEE BAIR UGNE GESEN
  • Нэргүй 2016-08-20 00:53:15
    Дорнодчууд шинэ начиндаа хотод 2, Дорнодод 1, нийт 3 байр өгөөд байсан биз дээ. Байрны лизингтэй олимпийн медальтандаа хотод 3 өрөө байр өгчихөд л их баярлана