Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт зам хаана
СБД-ийн гуравдугаар хороо Усны гудамж буюу 31 дүгээр сургуулийн баруун хойно дулааны шугамын ажил хийхээр болсон байна.

Иймд наймдугаар сарын 19-ны 23 цагаас 20-ны 06 цагийн хооронд дараах хэсгийн замыг түр хугацаанд хаахаар болжээ.



Мөн СХД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард талын асфальтан шинэ замд дулааны шугам сүлжээний ажил хийгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 20-ны 23 цагаас 21-ний 06 цагийн хооронд түр хаагдах болсон тул тус чиглэлийг зорих жолооч та гэр хороолол дундах замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас зөвлөлөө.





 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine