Хөлбөмбөгийн холбооноос мэдээлэл хийнэ
Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн өнгөрсөн жилийн аварга “Эрчим” клуб наймдугаар сарын 21-25-ны хооронд АХБХ-ны клубуудын АШТ-ны урьдчилсан шатны тоглолтуудаа Улаанбаатар хотод хийнэ.

Дээд лигийн есөн удаагийн аварга “Эрчим” тэмцээний “B” хэсэгт “Три Стар” /Непал/, “Нагауорлд” /Камбож/ гэсэн багуудтай оноолт таарсан. Эхний тоглолтоо 21-ний ням гарgгт 15:00 цагаас “Три Стар” клубтэй хийх бол “Нагауорлд”-той 25-ны 18:00 цагт тоглоно. Тэмцээний хэвлэлийн бага хурал маргааш 12:00 цагт МХБХ-ны байранд болно.
Г.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.