"Флай Фишингинг-2016" улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Зөв зохистой загасчлал, спорт загасчлалыг хөгжүүлье" уриан дор ирэх есдүгэээр сарын 03-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнийг  “Хатан Туул” голын хөвөөнд ганцаарчилсан төрлөөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  Олон улсын дүрмийг баримтлан Флай фишинг сонирхогч хоббитой хүмүүсийн ур чадварыг сорихоор тэмцээний бүртгэлийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар  "Флай-Шоп Монголиа" дэлгүүр /Flyshop Mongolia�/, "Simms Mongolia" ерөнхий зохион байгуулагчаар "Монголын Загасчлах Спортын Холбоодын Нэгдэл", "ЛИЗАРД" студи ажиллаж байна.

Тэмцээнд оролцох тамирчид флай фишингээр загасчлах ур чадвар, арга техникээ бусадтай хуваалцах, амжилтаа ахиулах, бусдаас суралцах зэрэг олон ач холбогдолыг агуулсан маш өндөр хэмжээнд зохион байгуулахаар "Флай Шоп Монголиа" болон "Монголын Загасчлах Спортын Холбоодын Нэгдэл"-ийн хамт олон бэлтгэл ажилдаа гарсан байна.



1. Тэмцээний бүртгэлийн хугацаа: 2016.08.18-27-ны өдрүүдэд бүртгэх бөгөөд тамирчид бүртгэлийн анкетийг үнэн зөв бөглөөд (b.zolboo27@gmail.com) хаяг руу явуулна, тэмцээний хураамж болох 100 000 /нэг зуун мянга/-н төгрөгийг 2016 оны 08-р сарын 27-ны 18 цагаас өмнө (Хаанбанк Б.Золбоо 5107027222) тоот дансанд бүрэн төлж бүртгэлд хамрагдснаар тэмцээнд оролцох эрх баталгаажна. Тэмцээний хураамжийг шилжүүлэхдээ өөрийн овог нэрээ тодорхой бичиж 99001118 утсанд мсж бичиж бүртгүүлнэ.

2. Тэмцээнд оролцогчдын тоо - Нийт 30 тамирчин.
3. Төрөл - Ганцаарчилсан.
4. Хөтөлбөр - Тэмцээний дүрэмд тусгасан байгаа /дүрэм тун удахгүй/.
5. Зохион байгуулах газар - Туул голын хөвөөнөө /газрыг тухайн үед зарлана/.
Холбоо барих утас: 99028408, 99001118
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.