Эмэгтэй хүний сэтгэлийг хамгийн нууцлаг, таагдашгүй ер бусын ертөнц гэдэг юм билээ. Нэг эрдэмтэн нөхөр энерги шилжүүлэх туршилт хийх явцдаа алдаа гарган, ухамсар нь талийгаач залуугийн биед орчихно. Өөрөөр хэлбэл өөр залуухан хүний дүрээр эрдэмтэн дахин амилна. Яг энэ үед түүний үзэсгэлэнт эхнэр нь үйл явдал болсон лаборторид ирж таарав.

Өөр хүний биед хувилсан эрдэмтэн эхнэрээ сандраахгүйн тулд үнэн учрыг хэлсэнгүй. Болсон явдлыг нуухын зэрэгцээ гэнэтхэн эхнэрээ эргүүлэх ад биш санаа төрөв. Гэтэл санаанд оромгүй, бүр төсөөлж ч байгаагүй гэнэтийн үйл явдал болох... 

Түүний итгэж хайрлаж байсан, үнэнч эхнэр нь тийм үнэ цэнэгүй хялбархан амьтан байсан гэж үү?

Үйл явдал хөвөрсөөр. Гэвч эцсийн эцэст бүсгүйн дотоод ертөнц огт өөрөөр нээгдэнэ. Төсөөлж байгаагүй огт өөр шинэ ертөнцийг эцсийн мөчид олж үзээд бүсгүй хүнийг хайрлах, бахархах сэтгэл тань асан бадрах болно...

Хүний сэтгэлзүйн, ялангуяа эмэгтэй хүний сэтгэлзүйн өвөрмөц талыг оньсого мэт олон орооцолдсон үйл явдал дундуур сүлжин гаргаж ирсэн "Би эхнэрийнхээ нууц амраг" киноны  продюссероор Р.Лхагвадорж, кино төслийн зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид,  зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг нар ажиллажээ. Мөн гол дүрүүдэд   Швейцари улсын циркийн болон театр киноны жүжигчин Констанс Хелен Бугнон,   ХБНГУын театр киноны жүжигчин Марк Кубин, жүжигчин  Н.Ариунномч,  МУГЖ З.Жарантав,  МУСТА Ц.Төмөрхуяг,  С.Лхагвадорж,  Фармазанова Давид,  Фармазанова Юлья Иванова нарын жүжигчид тоглосон байна. 





Эрдэнэчулуут ХХК-ийн ивээн тэтгэсэн, Олон улсын киноны уран бүтээлчид хамтран бүтээсэн энэхүү "Би эхнэрийнхээ нууц амраг" кино өнөөдөр буюу 2016 оны 08 сарын 19-нд ТЭНГИС, ӨРГӨӨ-1, 2 СОЁМБО кино театрын дэлгэцнээ гарч эхэлнэ.











Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санаа 2016-08-19 06:34:53
    Хүний дотоод оюун ухаан, далд ухамсар, эмэгтэй хүний тайлагддаггүй дотоод нууц ертөнцийн талаар эрэлхийлж гаргасан шинэлэг санаатай кино гэж ойлголоо.
  • ччччччччччччччччччч 2016-08-19 05:42:31
    Бас л давсгүй хуушуур байгаа биз дээ. үзээд цагаа мөнгөө биеээрээ хийх се кс ээ алдана.
  • зочин 2016-08-19 05:36:43
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
  • Gazar 2016-08-19 04:57:53
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
  • зочин 2016-08-19 04:11:00
    Оюуны хоосролын нэг хэлбэр гэж ойлголоо энэ киног. Уг нь зургаас харахад яруу найраг энэ тэр оролддог, утга зохиолтой холбоотой хүмүүс л байх юм.