С.Даваасүрэн: Хуульд нийцүүлсэн бүтцийн өөрчлөлт хийсэн

Санхүүгийн зохицуулах хороо ажлын албаныхаа бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, цөөн газар, удирдлагатайгаар ажиллах болсон. Бүтцийн нэгж болон албан тушаалтнуудынхаа тоог гурав дахин цөөлсөн тухай мэдээлэл халаа сэлгээ, цомхотгол хийх нь гэсэн хардлага дагуулж буй. Энэ талаар тус хорооны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Хорооны ажлын албанд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байсан уу?

-Санхүүгийн зохицуулах хороо бол үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны харилцааг зохицуулах, хөгжүүлэх, зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хянах үүрэгтэй чухал байгууллага. Өнөөдөр нийт санхүүгийн зах зээлийн 95 гаруй хувийг банкны үйл ажиллагаа эзэлж байгаа нь бусад салбарын эдийн засагт оролцох оролцоо, байр суурийг шинэ шатанд гарган, дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэх шаардлагатай болсныг харуулж байна. Тийм ч учраас бүтцийн хувьд оновчтой, зөв, ажил үүргийн давхардал, хийдэлгүй, хамгийн гол нь мэргэжлийн, өндөр ур чадвартай, ачаалал дааж ажилладаг байх ёстой гэж бид үзсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, санхүүгийн өнөөгийн хүдрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд нарийн мэргэжлийн байгууллагын хувьд Санхүүгийн зохицуулах хороо албан хаагчдынхаа мэргэжил, ур чадварын түвшинг өндөржүүлэх шаардлагатай болсон.

-Тэгэхээр өмнөх бүтэц, зохион байгуулалт хангалтгүй байжээ гэж ойлгож болох уу?

-Өмнөх бүтэц жил гаруйн өмнө шинээр зохион байгуулагдсан юм байна лээ. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулахад чиг үүргийн давхардал, хийдэл үүсэх, өөр хоорондоо уялдахгүй байх, салбарын зохицуулалтын бодлогын нэгдсэн байдал алдагдах, тайлан мэдээ, судалгаа хугацаандаа гарахгүй, бүтэц нэгжүүдийн ажлын ачаалал эрс ялгаатай болсноос зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хороотой харилцах, үйлчилгээ авахад хүндрэл үүсэх зэрэг дутагдал багагүй гарч байсан юм билээ. Би ирсэн даруйдаа зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг байгууллагын бүтцийн өөрчлөлт, ажлын байранд тавих ерөнхий шаардлагыг шинэчлэхдээ ажилтнууд, мэргэжилтнүүд болон удирдах албан тушаалтнуудаас санал авч, тусгасан.

-Бүтэц, удирдах бүрэлдэхүүнээ цөөлж, цомхон болгосон гэсэн. Халаа сэлгээ хэр хийж байгаа вэ?

-Манай хорооны хамгийн гол шалгуур нь мэргэжлийн чадавх. Тэгэхээр юуны өмнө үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хэрхэн, яаж ажилладгийг мэдэж байх ёстой. Гэтэл дөнгөж сургууль төгссөн хүн референт гэдэг санхүүгийн бодлогын түвшний шийдвэр гаргадаг албан тушаалтны орон тоон дээр шууд дэвшин ажилласан тохиолдол гарсан. Төрийн хяналт, шалгалт хийдэг хянан шалгагч нар бол аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл эрх мэдэлтэй албан хаагч шүү дээ. Гэтэл улсад огт ажиллаж байгаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй хүмүүс байсан. Тийм учраас бид юуны өмнө ажилтнууд, албан хаагчдынхаа төлөв байдлыг мэргэжлийн болон хуулийн шаардлагад нийцүүлэх эхний алхмыг хийгээд байна. Үүнийг халаа сэлгээ гэхээс илүүтэйгээр хуульд нийцүүлж, санхүүгийн зах зээлд дорвитой өөрчлөлт хийх хөрс суурийг бүтцийн өөрчлөлтөөр тавьж өгсөн гэж ойлгож байгаа.

-Өнгөрсөн жилд л гэхэд танай хороо 45 хүнийг халж, 52 хүнийг шинээр авсан гэсэн аудитын дүгнэлт гарсан байна лээ. Энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр яг хэдэн хүн ажлаас чөлөөлөгдсөн бэ?

-Эдийн засгийн энэ хүнд хэцүү цаг үед нэг ч хүнийг гэсэн ажилтай байлгахыг хичээх нь төрийн үүрэг, хариуцлага юм. Тиймээс халаа сэлгээ хийхийг урьтал болгоогүй гэдгийг дахин хэлмээр байна. Харин төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөөгүй, мөн гэрээний хугацаа дууссан, ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа зарим хүмүүсийг чөлөөлсөн. Мөн бүтцийн өөрчлөлтөөр орон тоо, ажлын байр нь алга болсон цөөн хүнийг саналаар нь өөр ажилд шилжүүлсэн буюу төрийн албан хаагчдын нөөцөнд бүртгэж чөлөөлсөн. Бүтэц, зохион байгуулалт нэлээд өөрчлөгдөж, удирдах ажилтны тоо цөөрсөн болохоор албан тушаал өсөж, буурсан, эрхлэх асуудал нь солигдсон хүмүүс мэр сэр бий. Ер нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөн шинэчлэх шаардлага байгаа. Хорооны эрх зүйн байдлыг илүү боловсронгуй болгож, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулсан, тэдний эрх ашгийг хамгаалсан хуулийн зохицуулалт бий болгох нь нарийндаа банкнаас бусад санхүүгийн секторын өрсөлдөх чадвар, хүртээмжийг нэмэгдүүлж тогтвортой хөгжүүлэх, цаашлаад иргэдэд учирч байгаа ачаалал, дарамтыг багасгаж, энэ зах зээлийн эрсдэлийг бууруулах суурь нөхцөл болно.

С.УУЛ
Өнөөдөр сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-20 02:54:03
    АН-аас тавигдсан хуурамч дипломтой юмнуудыг хурдан солиорой, юу хийхээ ч мэддэггүй хүмүүс байдаг юм
    103.229.122.7
    Мэдэгдсэн Хариулах
  • ОЛ 2016-08-19 13:00:57
    Асуултанд оновчтой хариулаач.юу гэж бултаад бгаа юм. 45 Хүнийг халж 52ыг шинээр авсан уу гэж асуусан шүү дээ авгай минь
    150.129.141.109
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-19 07:03:56
    Хаа очиж оновчтой бүтэц хийчихсэн байна лээ шүү, одоо гүйцэтгэлээ л сайжруулах нь чухал, ихэнх сайн бүтэц энэ дээрээ л очоод унадаг юм.
    202.126.91.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Gazar 2016-08-19 04:57:34
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
    202.9.41.7
    Мэдэгдсэн Хариулах