Елена Исинбаева ОУОХ-ны тамирчдын комисст сонгогдов

Германы Бритта Хайдеманн (Tуялзуур сэлэм), Өмнө Солонгосын Ю Сын Мин (Ширээний теннис), Унгарын Даниель Дьюрта (Усан сэлэлт) болон ОХУ-н Елена Исинбаева (Хөнгөн атлетик) нар ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүдээр сонгогдож ирэх 8 жилд ажиллах боллоо. "Рио 2016" олимпийн үеэр тамирчдаас цуглуулсан саналаар тамирчдын эх ашгийг хамгаалах зорилготой тус комиссын шинэ гишүүдийг сонгосон юм. 

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах "Тамирчид бол олимпийн наадмын амин зүрх. Тэдний дуу хоолой ОУОХ-нд юу юунаас илүү чухал. Тамирчдын комиссын шинэ гишүүдэд баяр хүргэе. Олимпийн хөдөлгөөнийг шинэ түвшинд гаргахын төлөө бид нягт хамтран ажиллах болно" хэмээв. 

Тамирчдын комиссын шинэ гишүүдийг Олимпийн тосгонд, ОУОХ-ны гишүүн, сонгуулийн хорооны дарга Николь Хоевертш танилцуулсан юм. Сонгуулийн үйл ажиллагаа Рио де Жанеиро дахь Олимпийн тосгонд сүүлийн 25 өдрийн турш үргэлжилсэн. 

Хайдеманн нийт 1,603 санал цуглуулсан бол Ю Сын Мин 1,544, Дьюрта 1,469 Исинбаева 1,365 тамирчдын саналыг тус тус авсан. Тамирчдын комиссын сонгуульд нийт 5,185 тамирчид оролцож саналаа өгсөн юм. 

Шинээр сонгогдсон гишүүд комисст Клаудиа Бокел, Мүүн Дае Сун, Александр Попов, Юмилка Луасес нарын суудлыг залгах юм. Эдгээр гишүүд 2008 оны Бээжингийн олимпоос хойш тус комисст гишүүнээр ажилласан. 

Өдгөө 34 настай Олимпийн хошой аварга Исинбаева Риогийн олимпод Оросын хөнгөн атлетикийн шигшээ багт допингийн улмаас оногдуулсан шийтгэлийн улмаас оролцож чадаагүй юм. 

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.