Төл малыг бруцеллёзын вакцинжуулалтад хамруулна

Нийслэлийн Засаг дарга  С.Батболд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах  тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг 2016 оны наймдугаар сарын  22-ны өдрөөс ирэх сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав.

Дүүрэг, хорооны төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр  захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл,  шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж,  шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгав.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.