Э.Бэхбаяр, П.Өнөрбат нарын сугалаа гарчээ

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 57, 74 кг-ын жинд Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар өнөөдөр өрсөлдөх хуваарьтай байгаа.

СУГАЛАА

57 кг-ын жинд 20 бөх өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарсан байна.

Үхлийн гэж нэрлэж болох “Б” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт сенегалын бөх Адама Диаттатай таарч хоёрдугаар тойрогт кубын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Ювлус Бонне Родригес, узбекийн бөх Аббос Рахмонов хоёрын аль ялсантай нь тулах юм.

Дараа нь БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, азийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт Кьонг Ил Янг, японы бөх Рей Хигучи нарын аль шалгарсантай нь барилдах магадлалтай Энэ хэсэгт ираны бөх ДАШТ-ний алт, мөнгөн медальт Хасан Сабзали Рахими, оросын бөх, ДАШТ-ний хошой алт, хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга Виктор Лебедев, армяны бөх Ганик Мнацаканян, энэтхэгийн бөх, армийн дэлхийн болон азийн аварга Сандееп Томар нар байна.

“А” хэсэгт гүржийн бөх, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний алт, мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын дэлхийн хошой аварга Владимир Хинчегашвили, казахстаны бөх Нурислам Санаев, АНУ-ын бөх Даниель Пауль Деннис, болгарын бөх, ДАШТ-ний болон европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Владимир Дубов, румыний бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Иван Гуйда, азербайжаны бөх, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Миржалал Хасан-Зада, туркийн бөх, дэлхийн болон европийн залуучуудын аварга Сулейман Атли нар оржээ.

74 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ.

“Б” хэсгийг ахласан Гавьяат тамирчин П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт туркийн бөх, европийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сонёр Демирташтай таарчээ. Түүнийг ялбал дараагийн тойрогт ираны бөх Алиреза Мохаммад Гассемитай таарах магадлалтай байна. Энэ хэсэгт энэтхэгийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Нарсингх Панчан Ядав, францийн бөх Зелимхан Хажиев, кубын бөх, олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт Ливан Лопез Азкуй, казахстаны бөх Галымжан Усербаев, японы бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Сосүкэ Taкатани нар байна.

“А” хэсэгт  АНУ-ын бөх, олимпийн аварга, ДАШТ-ний хүрэл, 3 алтан медальт, Пан-Америкийн аварга, тивийн спортын наадмын хошой аварга Жордан Эрнест Барроуз, ОХУ-ын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга, тивийн 3 удаагийн аварга Аниур Гедуев, азербайжаны бөх, ДАШТ-ний  хошой хүрэл, европийн спортын наадмын хүрэл медальт, тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга Жабраил Хасанов, гүржийн бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Жакоб Макарашвили, молдавын бөх, оюутны дэлхийн аварга Евгений Недялка, узбекийн бөх, Азийн спортын наадмын болон тивийн аварга Бекзод Абдурахманов нар орсон байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2016-08-19 09:59:58
    Olimpd ochichood suglaa ene ter gej medrelteed bxiin bugdiig ni archixgui
    1.25.117.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-08-19 08:25:18
    Bas l taarsan hiimor zolboogui hurd huchgui zorig dutsan yumnuud l bga biz.odoo ed nart itgehee baisoon
    122.201.31.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-19 05:33:46
    ...энэ хөгийн мэдээллүүдийг хэн цацаад байна аа? чимээгүй сонсоод.үзээд байж чадахгүй бол үхээч
    103.57.95.67
    Мэдэгдсэн Хариулах
  • dalai lam ni bna 2016-08-19 04:18:07
    Today bugd tv uzehgui ert untaarai manai hediin az ni hariaad bh shig bna
    108.235.113.41
    Мэдэгдсэн Хариулах
  • хэн ч гэсэн яадгийн 2016-08-19 03:25:10
    Олимп -д орж байгаа учир бүх бөхчүүд жигд сайн байна , юун азтай сугалаа тийм юм байхгүй
    103.194.176.6
    Мэдэгдсэн Хариулах
  • songogch 2016-08-19 02:36:03
    Ene hedig harj bhar untsan deer .Dollorin hansg nululud bna.novsh gej
    103.212.118.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-19 02:22:19
    аз дутлаа гэх ч юм уу, манай бөхчүүдийн оноолт сугалаа их хатуу таарч байна. дээр нь тухайн тамирчны сэтгэлийн хат, зүтгэл, дайчин байдал их дутагдаж байна.
    203.91.119.100
    Мэдэгдсэн Хариулах