Эрдоган 38 мянган хоригдлоо “ӨРШӨӨВ”

Одоогоос cap гаруй хугацааны өмнө албан тушаалтнууд төрийн эргэлт хийхийг оролдсон. Гэсэн ч тэдний өдүүлсэн тэмцэл хотын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас хагас өдрийн дараа бүтэлгүйтлээр төгссөн билээ.
 
Энэ үеэр нийтдээ 240 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд хотын гэм зэмгүй иргэд олноороо багтаж байжээ. Цэргийн эргэлттэй холбоотойгоор эдүгээг хүртэл хэдэн арван мянган цэргийн алба хаагч баривчлагдан саатуулагдаж, төчнөөн тооны төрийн алба хаагчид ажлаасаа халагдсан бол харин гол удирдагчийг нь АНУ-д орогнож буй шашнн судлаач Гюлен хэмээн Туркийн тал хардаж байгаа.
 
Тэгвэл Ресеп Тайип Эрдоган дээрх баривчилгааны дараа шоронд хоригдож байсан 38 мянган ялтныг суллах шийдвэр гаргажээ. Цэргийн эргэлттэй холбоотойгоор олон хүнииг хоморголож баривчилсныхаа дараа ийнхүү бусад гэмт хэрэгтнүүдийг суллаж байгаа нь цаанаа учир шалтгаантай гэж үзэх судлаачид ч байна.
 
Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ өнгөрсөн сард болсон цэргийн эргэлтийн дараа гаргасан онц байдал тогтоох тухай зарлигийг дагаж гарсан шинэ хуулийн дагуу энэ жилийн зургадугаар сарын сүүлчээс өмнө гэмт хэрэгт холбогдож, шоронд хоригдсон хэрэгтнүүдээс 38 мянгыг нь тодорхой нөхцөлтэйгөөр суллах чиглэлийг өгсөн гэж ярьсан байна.
 
Гэхдээ терроризм, хүн амины хэрэг, хүчингийн хэрэг үйлдэж шоронд хоригдсон гэмт хэрэгтнүүдэд уг заалт хамаарахгүй аж. Бикер Боздаг уг арга хэмжээ улс орны аюулгүй байдал муудаж буйтай огт хамаагүй гэдгийг мөн онцолсон байна. Туркийн Засгийн газар цэргийн эргэлтийг шашин судлаач Гюлины талынхан үйлдсэн гэж үзэж байгаа. Тэд эдүгээг хүртэл 20 гаруй мянган цэрэг, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг баривчлан хориод буй юм.
 
Туркийн Засгийн газар ямар шалтгаанаар 38 мянган хоригдлоо суллаж буй нь хараахан тодорхойгүй байгаа ч, орон нутгийн зарим мэдээллийн сайтууд илүү олон хүнийг хоморголон баривчлах зорилготой үйл ажиллагаа хэмээн хардаж байна.
 
Туркийн Засгийн газрын хувьд цэргийн эргэлтийг лалын хэт даврагч бүлэглэлийн удирдагч, шашин судлаач нэрт сэтгэгч Гюлен Фетхуллахыг хөшигний араас удирдсан хэмээн хардаж, түүний орогнож буй АНУ-аас түүнийг өөрийн улсын талд шилжүүлэн өгөхийг шаардсан Гэвч АНУ-ын тал одоогийн байдлаар эл асуудалд тодорхой хариулт өгөхөөс татгалтах болсноор улам бүр муудсаар байгаа юм.
 
 Түүнчлэн Прокурорын газраас АНУ-д орогнож буй Гюленд бүх насаар нь хорих ял болон 1900 өдрийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ялыг төлөвлөсөн байдаг.
 

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gazar 2016-08-19 04:52:31
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
  • бөгс долоогчидоо  2016-08-19 03:59:22
    тэр гэмт хэрэгтэнгүүд монголд ирээд энэ томчуудыг хяргаад өгөг.
  • эрлэгийн элч 2016-08-19 01:59:14
    Турк улстай хийсэн чөлөөт ВИЗ-ийн асуудлыг хурдан эргэн харахгүй бол өнөө гайхалууд Турк хүн болоод ороод ирнэ. Засгийн газар, гадаад яам 2 арга хэмжээ аваачээ....