Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: "Азийн цусны ховор бүлэг" сэдэвт ОУ-ын хурал Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд 9 орны 40 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд хурлын нээлтэнд Эрүүл мэндийн дэд сайд хатагтай Л. Бямбасүрэн, ЦССҮТ-ийн ерөнхий захирал ноён Н.Эрдэнэбаяр, Азийн Цус сэлбэлт судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Н.Чоудхари, БНХАУ-ын Шанхайн Цусны төвийн захирал ноён Жу Ён Мин нар оролцоно. Хаана: Бишрэлт зочид буудал, хурлын заал

10:00 цагт: Оном сангаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарынхандаа зориулж үйл ажиллагааныхаа талаар цогц мэдээлэл ѳгөх нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Хаана: Оном сангийн байр

12:00 цагт: Орон сууц, барилгын материал, дэвшилтэт технологийн “БАРИЛГА ОРОН СУУЦ-2016” үзэсгэлэн яармаг Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, БНСУ-ын Ёнсэй их сургуультай хамтарсан хоёр талт эрдэм шинжилгээний хурал Стратегийн судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болно. Уг хурлаар Зүүн Хойд Ази, ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ.
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.