Онгоцонд төрсөн нярайг САЯ фунтаар МЯЛААВ

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Филиппинийг чиглэн хөөрсөн “Себу Пакифик” нисэх онгоцонд зорчиж явсан нэгэн жирэмсэн эмэгтэй нислэгийн явцад гэнэт өвдөж, хүүхдээ төрүүлжээ. Онгоц Филиппинд газардах ёстой байсан ч, жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж эхэлснээр Энэтхэгт ослын буулт хийхэд хүрсэн аж.
 
Энэ мэдээлэл тус онгоцонд зорчиж явсан Мисси Берберабе Умандал гэгчийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн постоос тодорхой болсон юм. Жирэмсэн эмэгтэй найман сартай байсан бөгөөд төрөх хугацаа нь болоогүй байжээ. Гэвч онгоц хөөрсний дараа гэнэт өвдөж эхлэхэд айж, гайхсан зорчигчид бүсгүйд туслахыг шаардан сандралдсан байна. Азаар зорчигчид дунд хоёр эмч байж таарч, бүсгуйд тусламж үзүүлэн төрүүлжээ.
 
Ингээд онгоцонд бяцхан охин дуу хадаан мэндэлсэн байна. Эх ч ямар нэг хүндрэлгүй амаржжээ. Харин зорчигчдын дунд нулимс дуслуулах хүмүүс олон байсан гэнэ. Шинэхэн төрсөн нярайг нисэх багийн гишүүд болон эмч нар усаар угааж, зорчигчдын нэгийнх нь авч явсан хүүхдийн хувцсыг өмсүүлжээ.
 
Нисгэгчид ээж, охин хоёрт эмнэлгийн тусламж үзүүлэхээр Энэтхэгийн Хайдерабад мужийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн байх бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Онгоцонд нь шинэ нярай төрсөн баярт үйл явдлыг тохиолдуулан “Себу Пакифик” авиа компани дотоодын нислэгээр 10 мянган удаа үйлчлүүлэх эрхийн бичиг нэг сая фунтыг бэлэг болгон өгсөн байна. Одоогоор хэн гэгч эмэгтэй онгоцонд төрсөн нь нууц байгаа юм.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-19 11:34:34
    ЮУН ослийн буулт бэ. Тэнэг
  • 1111 2016-08-19 07:18:11
    1 сая фунт биш ээ 1 сая песо.
  • Gazar 2016-08-19 04:50:49
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
  • зочин 2016-08-19 00:30:17
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121