Засгийн газар ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх бол
 Засгийн газрын 2016-2020 оны хүртэлх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Ирэх дөрвөн жилд Засгийн газар ямар чиг шугамаар ажиллах нь уг хөтөлбөртэй салшгүй холбоотой.

Өнгөрсөн дөрвөн жил АН-ынхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Мянганы хөгжлийн зорилтод суурилсан. Түүнчлэн Ажил орлоготой Монгол хүн, Эрүүл чийрэг Монгол хүн, Эрдэм боловсролтой Монгол хүн, Аюулгүй орчинтой Монгол хүн, Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн таван бүлгийн хүрээнд үндсэн зорилтоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Ард түмэн АН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд УИХ-ын 2016 сонгуулиар нэгэнтээ дүн тавьсан.

Тэгвэл МАН ирэх дөрвөн жил ямар зорилго дэвшүүлэх вэ. Эдийн “сэхээ”-нд орчихсон энэ үед МАН-ынхны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй тухай эх сурвалжууд хэлж байгаа. Тухайлбал, сүүлийн үед эрх баригчдйин ихээхэн сонирхож байгаа Олон улсын валютын сангийн тусламжийг авах юм бол МАН-ын мөрийн хөтөлбөр хүчингүйд тооцогдоно гэсэн үг.

Монгол Ардын Нам өөрөө зүүний чиглэлийнх учир нийгмийн чиглэлийн буюу ард түмнээ гэсэн бодлогыг баримталдаг. Харин Олон улсын валютын сангаас тусламж авснаар МАН-д мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь бэрхшээл тулгарах нь. Валютын сангийнхан хүүхдийн мөнгө олгох, татвар, зээлийг тодорхой хэмжээнд хөнгөрүүлэх гэх мэт бодлогыг дэмждэггүй. Ер нь зөвшөөрдөггүй.

Өчигдөр Ерөнхий сайд ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзсан. Төлөөлөгчид “Нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй” гэх зөвлөгөөг Ерөнхий сайдад өглөө.

МАН-ын дарга М.Энхболд мөрийн хөтөлбөрийнхаа талаар “Нийгмийн амьдралын бүх салаа мөчирт сэргэлт авчирна . Иргэдээ ядуурлаас эх орноо өрийн дарамтаас хөнгөлөх, эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг арилгах, төрийн дампуурлыг засна” гэдгээ мэдэгдсэн.  Тэгэхээр Засгийн газрын ирэх дөрвөн жил хийх ажлыг чиглэл энэ байх  нь. Харин хэрэгжиж чадах эсэхийг цаг хугацаа харуулна биз.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-19 10:53:04
    Defolt zarlahguigeer amlaltaa bieluulehiig hicheene gej Sangiin said zarlasan.
  • жайл 2016-08-19 02:21:33
    сонгуулиар донгодоод байсанаа л хий л дээ. юу гээд халуураад байнаа. эртхэн засгаа өгөөд далд орж үз.
  • Zochin 2016-08-19 02:03:11
    Yu muriin hutulbur shineer gargaad irvee. Songuuliin muriin hutulburiig heregjuuleh yostoi. Chadahgui bsan bol yu gej hudlaa yarij garj irsen yu. Amlalt nehne
  • зочин 2016-08-19 00:29:08
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121