БЯМБА гарагт СОНДГОЙ, НЯМ гарагт ТЭГШ оронгоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд ОРОЛЦОХГҮЙ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар захирамж гаргасан.
 
Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог.

Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. Есдүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна.
 
Улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцох юм.

Б.Орхон
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gazar 2016-08-19 04:50:14
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
  • зочин 2016-08-19 03:11:54
    гарчиг дээрээ хагас сайнд тэгш тоотой нь явахгүй гэчээд хамгийн доор нь 20 д тэгш тоотой нь явна гэх юм 20 чинь хагас сайн ш дээ яг зөв тодорхой зүйл бичээч дэ...
  • Алдаагаа зас 2016-08-19 03:08:31
    Мэдээллээ сайтар уншаад, гарчгийнхаа алдааг засаарай, Орхон гуай. Мөн ч боловсрол муутай байна шүү.
  • od 2016-08-19 01:30:49
    2,4,6,8 bol tegsh too
  • Бадам 2016-08-19 00:46:44
    Ямар ойлгомжгүй бичдэг юм бэ?