МАН-ын засгийн газар жоомоо биш гэрээ шатаачихлаа

МАН-ын байгуулсан “мэргэжлийн” гэх тодотгол зүүсэн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи нэг сарын хугацаанд олон ч дуулиан дагуулсан мэдэгдэл хийж, тэр хэрээр олны анхаарлыг татах шийдвэр гаргаж байна.
 
Өөрөөр хэлбэл, олны анхаарал татаж л байвал болно гэсэн сэтгэхүйгээр тэд хандаж улсынхаа нэрийг ч үл тоомсорлож дотоод асуудлаа дэлгэж орхилоо. Монгол Улсын төсөв улайж, валютын нөөц хомсдож цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн тухай Сангийн сайдынх нь мэдэгдэл Монгол Улсын нэрээр олон улсын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй хувьцааны ханшид нөлөөлж, нөгөө талаар манаи улсын нэр хүнд ч унаж эхэлсэн.
 
Валютын нөөц хомс байгаа тухай Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдэгдлийн дараа олон улсын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй Чингис бондын өгөөж 5.42 хувиас 5.71 болж 5.4 хувиар муудсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараа мөн л огцом муудсан тухай мэдээлэл олон улсын санхүүгийн хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн юм.
 
Жоомоо шатаах гээд гэрээ шатаахын үлгэрээр өмнөх намынхаа нэр хүндийг унагаж, өөрсдөө цэвэрхэн мултрахын төлөө хийсэн энэ үйлдэл нь улс орны хувь заяанд тийм ч өөдрөгөөр нөлөөлж чадсангүй.
 
Олон улсын валютын сан түүний энэ мэдэгдлийг сайшаасан ч эцсийн дүндээ энэ улсын хувь заяа тэдэнд сонин биш. Валютын зээл авах “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг байсхийгээд л сануулж ирсэн тэдэнд бид жоомоо шатаана уу, гэрээ шатаана уу гэдэг огт хамаагүй гэхэд хэтийдэхгүй.
 
Энэ бүхний дараа Засгийн газар юу хийх бол гэдэг нь мэдээж олон ч хүний хүлээх сэдэв болж, эдийн засагчдын ч анхаарлыг зүй ёсоор татсан. Үнэхээр л төсөв улайж, улсын данс хоосорч цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар эндээс яаж гарах нь тун ч сонирхолтой байв.
 
Тэгвэл энэ Засгийн газрын гарц нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж, олон мянган аж ахуйн нэгжийн хаалгыг бариулж, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зээл авах эх үүсвэрийг хаах шийдвэр байжээ. Тодруулбал, Монголбанкны дэргэдэх Захирлуудын зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа хийж 10.5 хувьтай байсан бодлогын хүүг 4.5-аар нэмэгдүүлж 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргажээ. Хэдийгээр инфляцийг бага төвшинд хадгалж ирсэн ч ам.долларын төгрөгтэй харьцах ханш 7.9 хувиар суларсан учраас эдийн засгийн орчноо бэхжүүлэх, мөнгөний үнэ ханшийг нэмэгдүүлж, дэлхийд хамгийн сул мөнгөн тэмдэгтээр нэрлэгдээд байгаа монгол төгрөгийн ханшийг хамгаалах үүднээс энэхүү шийдвэрийг гаргахад хүрчээ. Нэг талаас харвал энэ тун зөв шийдвэр байж мэдэх.
 
Гэвч нөгөө талаас харвал зүүний чиглэлтэй, халамжийг зорилгоо болгодог МАН-ын тэргүүлсэн Засгийн газар хэтэрхий харгис шийдвэр гаргалаа гэж хэлж болно. Мөнгөний бодлогын хүү гэдэг нь төв банк арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа хөрөнгөндөө жилд төлөх хүүгиин хэмжээг хэлдэг. Бодлогын хүү өндөр байснаар арилжааны банкуудын гадагшаа зээл гаргах сонирхол буурч, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгддэг. Ингэснээр олон мянган аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкууд үүд хаалгаа хааж, тэр хэрээр зах зээлээс аж ахуйн нэгжүүд арчигдахад хүрнэ.
 
Сөрөг хүчин байсан өнгөрсөн дөрвөн жилд МАН-ынхан бодлогын хүү 13.5 хувь байгаа нь буруу, маш олон аж ахуйн нэгж дампуурлаа зарлалаа хэмээн эсэргүүцэж, олон ч гишүүд аж ахуйн нэгжүүдийн хувь тавилангийн төлөө санаа чилээж байгаагаа илэрхийлж байлаа. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, өдгөө Сангийн сайдаар ажиллаж буй Б.Чойжилсүрэн нарын олон ч гишүүдийн амнаас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж дампуурлаа, зээлийн хүүгээ бууруул, мөнгөний бодлогын хүү хэтэрхий чанга байна гэх үг гарч байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж буй.

Зээлийн хүүг бууруулж, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан атлаа бодлогын хүүг нэмэгдүүлж нөгөө гараараа тэдний хүзүүнд олс углаж орхив

 
Гэтэл тэд эрх барьж эхлээд л өмөөрч байсан хэсэг бүлгийнхээ өр лүү өшиглөх шийдвэр гаргаж орхив. Хамгийн хачирхалтай нь Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа арилжааны банкуудад зээлийн хүүгээ бууруулах чиглэл өгч байлаа. Гэтэл өчигдөр гарсан энэ шийдвэрээр хүү буурах бус харин ч улам илүү нэмэгдэх нь тодорхой болж байна. Амьтай голтой төдий гэлдэрч буй ипотекийн найман хувийн зээл ч үндсэндээ зогсонги байдалд орно гэсэн үг. Арилжааны банкууд хэзээд эрсдэлтэй алхам хийхгүй. Тиймдээ ч Төвбанкны гаргасан шийдвэрийг сөрж, Ерөнхий сайдын шийдвэрийн төлөө зээлийн хүүгээ бууруулж, эрсдэлтэй нөхцөлд зээл их хэмжээгээр гаргахгүй билээ.
 
Тиймдээ ч төгрөгийн үнэ цэнээ хадгалах гэсэн Төвбанкны шийдвэр жоомыг биш гэрээ шатаах шийдвэр болон хувирчихлаа. Үүнийг ч мэргэжлийн эдийн засагчид дуу нэгтэй ярьж эхэлжээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын ам ажил нь алд дэлэм байгаа нь хачирхалтай. Гаргасан шийдвэр бүхэн нь ч нөгөөтэйгөө зөрчилдөж байгаа учраас ар араасаа хийсэн энэ ноцтой мэдэгдэл өнөөдрийн эдийн засгийн бодит байдал уу, эсвэл дараагийн нүхээ ухах гэсэн улс төрийн шоу төдий юу гэдгийг ялгахад бэрх. Төсвийн үрэлгэн зардлыг тэвчиж төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг хасч хэмнэлт хийх шийдвэр гаргасан атлаа дэд сайд гэх ямар ч хэрэггүй албан тушаалыг дахин бий болгож төсөвт дарамт учруулав. Зээлийн хүүг бууруулж, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан атлаа бодлогын хүүг нэмэгдүүлж нөгөө гараараа тэдний хүзүүнд олс углаж орхив.
 
Энэ мэтээр нэг гараар хийснээ нөгөө гараараа устгаж буй Засгийн газар, Сангийн яам, Монголбанк ямар гэгчийн замыг сонгоод буйг хэлэхэд эрт байна. Энэ бүхний төгсгөлд улсаа тэр чигээр нь барьцаанд тавьж олон улсаас валют зээлж, өөрсдөө ямар ч шийдвэр гаргах эрхгүйгээр барьцаалагдах “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр арга алга хэмээн мэдэгдэл хийвэл гайхах зүйл үгүй болох нь ээ.


Монголын мэдээ
Б.Тогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөгшин оюутнууд юу ч тогтоохгүй  2016-08-23 04:48:26
    юун мэргэжлийн оюутан засгийн газар байгуулсан бантангий нь хутгаж эхэлсэн хямралаас энэ оюутнууд биш монголын хувь заяа аварна энэ нь өвөг дээдсээ ирсэн өв соё...
  • Олнууд 2016-08-21 04:21:05
    Баяртсайхан гуай ханшийг хөөрөгдөөд байгаа хүмүүсийг мэдэж байгаа гэсэн шүү. Болгоомжтой л байгаарай даа, кккк
  • Zochin 2016-08-20 06:36:11
    Ажил мэдэхгүй ухаан нь хүрэхгүй нөхдийг буулгах хэрэгтэй
  • Bi MANgar 2016-08-20 05:50:03
    Tun udahgui unana. Ene zasgiin gazar.
  • нараа 2016-08-20 02:24:39
    Төрд АН гарч хэт тоглосноос л гарсан уршиг даа
  • Сурэн 2016-08-20 00:36:17
    Энэ засгийн газар арай л жул бна аа. ЕС -ийг нь хар. Энгийн логикоор бодоход хэлгуй хун зовхон Монгол хэл дээр бичсэн номоор л мэдлэг олж авсан бгаа. хангалтгуй...
    150.129.140.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-19 17:35:07
    odoo bur balarch duuslaa daa MAN-garch ireed saihan bolno ta bugdiig zeeliin huugees hasna geed bsan bur nemeed ugluu ingej chadahgui humuuseer togoluulah gej
  • Ммм 2016-08-19 16:49:56
    Энэ ЗГ-т ямарч чадамж алга.Ерөгхий сайд нь худалдааны ТМС төгссөн боловсрол муутай,Сангийн сайд нь эдийн засаг мэдэхгүй. Инженер мэргэжилтэй гээд бүтэхгүй ЗГ бн...
  • Irgen 2016-08-19 16:32:07
    Man neeree arai ch dee, AN aldaatai bsan bj bolno, ghdee argiig n oloh Gd l yawn bsan yum bn Harin MAN Bol zger l mongoliig dampuuruuly Gd shiidchij
  • нэргүй 2016-08-19 16:06:57
    улсаа тэр чигээр нь барьцаанд тавьж олон улсаас валют зээлж, өөрсдөө ямар ч шийдвэр гаргах эрхгүйгээр барьцаалагдах “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах аргаа ол...
  • зочин 2016-08-19 09:57:11
    энэ ЗГ бүтэхгүй ээ. одоо яана аа.
  • Муу байнаа 2016-08-19 09:05:52
    Ямар ч чадамж алгаа, ядаж бонд гаргах, олон улсын санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл, бичиг цаасны ажил хийх чадвартай хүмүүс энэ намд байхгүй
    • Teneg mal 2016-08-19 11:34:27
      Daxij bond gargaj uls orniig mini buur zarj duusgamaar bn u? Cham shig gudarch xanadaggui yumnuud uls orniig mini guiramchiin zamd oruulsiim shde.
  • zz 2016-08-19 08:46:30
    iim bolgosonoo AN medej baimaar yum.uls orniig hund baidlaas gargahad hugatsaa heregtei.ene zasgiin ajil ehelj bhad hudlaa tsuurhal buu tugee
  • Baynhuu 2016-08-19 07:57:12
    MAN iim l nam, odoo baahna hun shorond hiine. 39 ond buh erchuud ni alagdaj, shorond hataj, huuhed, emegteichuud ni noorhpo deeltei ulsuj baisan. Odoo ch.....
  • bold 2016-08-19 07:20:32
    26 jil parlament zasaglal yavlaa vr dvn alga hariutslaga gej 0%. erunhiilugchiin zasaglal bidend taarah yum bish vv! ungurugch 76 hariutslaga yaj tootsoh ve?
  • мангар 2016-08-19 06:59:23
    мангаруудыш сонгосон мангаруудаас болж улс орон ийм болчихлоо
  • зочин 2016-08-19 06:53:37
    АН-ын тэнэгүүдийн хийсэн ажлыг ингэж ил гаргаж хэлэх зөв шүү, байдлыг үнэн зөвөөр гаргасанаар муудна гэж байхгүй шүү, МАН сайн ажиллаж байна,.
    • Er 2016-08-19 10:02:15
      Чи тэнэг үү. Олон улсад монгол байх уу үгүй гэж яриад баыхад МАН гээд тэнэгтээд бх юм
  • werty 2016-08-19 04:07:16
    Uur araga ch bhguil bna lda, 3sar boltol neg imerhuu bh bhdaa
    139.5.218.37
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-08-19 03:58:41
    Dongoj saya Bloomberg TV: Mongol ulsiin undesnii valyut suuliin neg sariin hamgiin ih unalttai valyut bolj bna, Mongol ulsiin Zasgiin Gazar Ediin Zasgiin hyamra...
  • darkhan 2016-08-19 03:12:41
    Mongonii zasgiin gazar ch yag l bodsonoor ajillaj bna shuu
  • зочин 2016-08-19 03:02:16
    АН-хан минь боож үхэв дээ. Энэ засгийн ажлын үр дүн гараагүй байхад орилоод байх юм жаархан харзнаж болдогүй юм уу
    • Жаргал 2016-08-19 03:41:01
      Харин буруу зүйл хийж байгаа нь тодорхой байхад нь өмөөрөөд байгаа таньд ч гэсэн удахгүй хямрал нөлөөлөөд ирэх үед та харин боож үхэх вий дээ хөөрхий
  • Бат 2016-08-19 02:12:07
    Үнэнээ л хэллээ АН ханшиг худал хэлээд байж болохгүй биздээ муу нуухаар сайн илчил гэдэг бус уу
    • xoxo 2016-08-19 06:02:40
      tegeed ulsiin buh nuutsaa olon ulsad delgej haychaad AH d buh buruugaa chiheed nuhee uhaj ehelsen bnshde MAH songoson ta nar tun udahgui uilan duugrah tsag irne...
      202.21.106.148
      Мэдэгдсэн Хариулах
  • namchirhsan songuuli 2016-08-19 02:09:42
    Namchirhsan songuuli gai ard tumnee sonsoj baigaa ni ene uu bugd eserguutsej baihad nuguu namaa unagah gej hooloor mini togloj baina daa
  • зочин 2016-08-19 02:03:41
    Яг үнэн. Тэд шатаачихлаа.
  • bataa 2016-08-19 01:53:13
    An namiin luiwarchdiig shalgaachee bayr cogt tergvvtei
  • Zochin 2016-08-19 01:52:37
    Mergejiliin zasgiin gazar gej ene uu? Dollar 400 boltloo nemegdlee. Odoo buh yumnii une nemegdene. Tsalin buursan. Elgeeree hevtlee l dee
  • зочин 2016-08-19 01:48:26
    Улсыг бүр сүйрүүлж дууслаа.монгол хүн лав биш ээ.сонгосон хүмүүст ашигтай бдаг бх өө
  • ёстои ухарлаадаа эээээ чаааваааас 2016-08-19 01:45:43
    агхаххгшлшг
  • zochin 2016-08-19 01:44:07
    mah-iinhan tenegteed l bn