Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр

Өнөөдөр "Дэлхийн гэрэл зургийн өдөр" тохиож байна. 1839 оны 8-р сарын 19-ны энэ өдөр Францын гэрэл зурагчин Луи-Жак-Манде Дагер (1787—1851) гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээн түүнийгээ "Daguerreotype" гэх өөрийн нэрээр нэрлэж хамгийн анхны гэрэл зургийн патентын эрхээ авч байжээ.

Дагерийн хувьд дээрх инженерчлэлийн хөдөлмөрийг зөв голдиролд нь оруулж чадсан нэгэн. Тэрбээр гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээсэн. Өөрөөр хэлбэл Дагер  мөнгөн хавтан дээр богино хугацаанд позитив дүрс гаргаж бэхжүүлэх аргыг олсон бөгөөд түүнийгээ “дагереотип” хэмээн нэрлэсэн байдаг. Улмаар тэр жил нь Францын шинжлэх ухааны академиас түүний хөдөлмөрийг үнэлж Засгийн газрын шагнал хүртээсэн нь 1839 оны энэ өдөр байсан юм.

Гэрэл зургийн түүхийн талаар маш олон маргаантай зүйл ярьдаг боловч дэлхий даяар тархсан фото мэдээллийн томоохон сүлжээ болох фликрчид энэ л өдөрт нэгддэг билээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.