П.Тэмүүжин 00:45 цагт анхны тулаанаа хийнэ
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл наадам зуны олимпийн 31 дэх наадам  Бразил улсын Рио ДеЖанейро хотноо 13 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр хуваарь ёсоор манай гурван тамирчин риогийн дэвжээнд хүч үзнэ.

Тэгвэл анх удаа олимпийн их наадамд Монгол улсаас Таеквондогийн  төрөлд эрх аван оролцож буй  П.Тэмүүжин анхны тулаанаа хийнэ. Манай тамирчин Улаанбаатарын цагаар 00:45 цагт эрэгтэйчүүдийн 68кг-д П. Тэмүүжин Мексикийн тамирчин Саул Мачедо Гутьеррестэй тулалдана. Өрсөлдөгч нь 23 настай, өнгөрсөн жил Челябинскийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.