Г.Баярмаа: Дуудлага худалдааны саналыг 100 хувь биелүүллээ
Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаа дараах мэдээллийг өглөө.

"Өнөөдөр Монголбанкнаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар өсгөж 15.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Энэхүү арга хэмжээг макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, төфөгийн өгөөжийг өсгөх, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн юм.

Түүнчлэн эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын дотоодын зах дахь оролцоогоо нэмэгдүүлж, гадаад валютын илүүдэл эрэлтийг 100 хувь хангаж оролцлоо.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуулын нрүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 60.0 сая ам.доллар, 67.1 сая юань тус тус нийлүүллээ.

Энэ нь богино хугацаанд эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бууруулж, улмаар ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах ач холбогдолтой юм.

Монголбанкнаас дээрх арга хэмжээнүүд нь эдийн засгийн дунд хугацааны тснтвортой байдлыг хангах шат дараалсан цогц арга хэмжээний нэг юм" гэлээ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗЭЭЛ БАЙХГҮЙ 2016-08-18 13:50:29
    бодлогын хүү нэмсэн нь зээл зогсоосон гэсэн үг. Банкууд засгийн газрын бондыг авсан нь ямар ч эрсдэлгүй тул ЛИЗЕНГТЭЙ ХҮМҮҮСИЙГ ШАХАЖ МӨНГӨ ГАРГАН АВЧ БОНД АВСА...
    103.229.122.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Gazar 2016-08-18 13:16:53
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
    202.9.41.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-08-18 11:41:53
    Ман дэмжигчид мангар Ан дэмжигчид амиа бодогсод үлдсэн нь хөөрхий цөөнхи
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-08-18 11:26:26
    Dollor baihgu gesen haanaas garaad b.a
    202.70.46.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-18 10:52:45
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
    139.5.216.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Ulzii 2016-08-18 10:24:56
    Хариуцлагагүй тэнэг мэдэгдэл гаргаад л өөрсдийгөө анхааралд оруулах гэсний хар гай ард түмэнд их хүнд тусаж байна даа. Чадахгүй юм бол яах гэж төр авсан юм вэ
    202.179.27.247
    Мэдэгдсэн Хариулах