С.Шойгу сайд монгол цэргүүдийн бэлтгэсэн хоолыг амтархав

ОХУ-ын "Арми-2016" олон улсын цэргийн наадам боллоо. Наадамд Монголын дайчид хэд хэдэн төрлөөр амжилттай оролцсоны нэг нь "Хээрийн гал тогоо" тэмцээн юм. Таван улсын баг тамирчид оролцсон “Хээрийн гал тогоо” тэмцээн гурван шаттай явагдсан бөгөөд манай цэргийн гал тогоо нэгдсэн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Шагнал гардуулах ёслолд ОХУ-ын БХЯ-ны орлогч сайд, армийн генерал Д.Булгаков оролцож, тэргүүн байр эзэлсэн баг, шилдэг тамирчдад шагнал гардуулав. Монголын багийн ахлах тогооч, ахлах ахлагч Т.Цогт-Эрдэнэ “Дайчин нөхөрлөлийн төлөө” медалиар энгэрээ мялааж, манай баг шагналт байр эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.

Түүнээс гадна ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу, Казахстаны Батлан хамгаалахын сайд Имангали Нургалиевич болон албаны хүмүүс цэргийн хээрийн гал тогоогоор зочилж, улс орнуудын үндэсний хоолыг амталжээ. Армийн генерал С.Шойгу Монголын цэргүүдийн гал тогоонд зочилж “Чулуутай мах чинь хаана байна” хэмээсээр хорхог амтархан идсэн байна.

Г.Нямдорж

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.