Ерөнхий сайд  ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Харин ноён Коши Матай “Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ  юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ.  Нөхцөл байдал ийм хүнд  байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байна” гэлээ
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ  давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байна” гэлээ.  

 Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа,  эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.