Мөнгөний бодлогын хүүг 15 хувь болгож нэмэгдүүллээ

-Монголбанкны мэдэгдэл-

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2016 оны наймдугаар сарын 18-ны өдрийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч. урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа. Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж. төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах. эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tumur 2016-08-19 04:46:16
    Ман төрийг олон жил барьж бгаа, манай эдийн засаг улс орны байдал МАН буюу МАХН 2 нүүр царай....
  • иргэн 2016-08-18 11:30:02
    АН гарахгүйгээ мэдсэн байхаа сонгуулийн өмнө төр өртэй байхад чинь хувьцааны 300 хүртэл тарааж өрөн дээр өр нэмж баахан хүмүүс архидавдаа
  • Шаагаа 2016-08-18 06:26:42
    АН-ынхны улс орноо 4 жил самарсны балаг ингэж илэрч гарч байна. Байдлыг тогтворжуулаад хяналтандаа оруулаад автал жаахан хугацаа орно.
  • Зочин  2016-08-18 05:56:25
    Зөь шшийдвэр байна. Ингэж төгрөгийг чангаруулах хэрэгтэй.