Үндсэн хуулийн эрхийг хамгаалах хуралдаан болжээ
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийг 2014-2016 онд даргалж буй Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүх “Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих” сэдэвт 3 дугаар Их хурлыг энэ сарын 9-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Индонези Улсын Бали мужид зохион байгуулжээ. Уг хуралд Нийгэмлэгийн 16 гишүүн орон болон бусад орнуудын Үндсэн хуулийн шүүхийн дарга нар мөн Венецийн Комиссын төлөөлөгчид оролцсон байна.

Их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч, Доктор, профессор Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ үеэр Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгч Ариеф Хидаяат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан нар уулзаж хоёр улсын шүүх хоорондын хамтын ажиллагаа болон ҮХШАН-ийн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.    

Тус их хуралд Док, проф. Н.Жанцан “Иргэдийн үндсэн хуулиар баталгаажсан эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхээс хамгаалах  ажиллагааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв” гэсэн сэдвээр илтгэл тавьж, уг сэдвээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагдсан байна.  

Мөн ҮХШАН-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах, Төлөвлөлт, зохицуулалтын асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Бүгд Найрамдах Индонези Улсад, Судалгаа ба хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Бүгд Найрамдах Солонгос Улсад, Сургалтын төвийг Бүгд Найрамдах Турк Улсад тус тус байгуулахаар шийдвэр гаргаж Их хурлын үйл ажиллагааны төгсгөлд Балигийн Тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Энэхүү их хурал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг оролцогч орнууд санал нэгтэй тэмдэглэсэн байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.