“Мэргэжил”-ийн Засгаас “бялуу хүртэгсэд” буюу шинэ томилогдсон дарга нар хэн бэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах томилгоонуудыг хийсэн байна.


1.  Өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж,  тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг томилжээ. У.Бямбасүрэн нь 2007 оноос хойш МИГ Даатгал ХХК-ийн зөвлөхөөр ажилласан бөгөөд 2014 оноос ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Монгол даатгал ТӨУИГазарт 1994-2004 онд мэргэжилтэн, ахлах менежер, 2005-2007 онд Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Сайдын зөвлөх, МАН-ын МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2010 онд Монгол Улсын Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яаманд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан. У.Бямбасүрэн Итали Улсын Милан хотын Боккони их сургуульд суралцаж Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.


2.  Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилсон байна. Д.Мөрөн  өмнө нь  УИХ-ын гишүүн , Цагдаагийн ерөнхий газрын дарга, Гадаадын Иргэн Харьяатын Хэрэг Эрхлэх Газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ. Түүний хувьд Гавьяат хуульч гэдэг цол тэмдэг зүүж, “С.Зоригын хэргийг илэрүүлнэ”  хэмээн том амлалт өгч байсан удаатай. Тэрбээр гурван жилийн өмнөөс  МАН-ын Эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын даргаар ажиллаж эхэлсэн юм. Харин үнэмлэхүй ялалт байгуулсан нам нь түүнд  .  Гадаадын иргэн, харьяатын газрын даргын албыг нь “эргүүлэн өглөө”.



3.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилжээ. Түүний хувьд МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн оны хавраас МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн байна.



4.  Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг томилсон байна. Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад AOTS /Association for Overseas Technical Schorlarship/-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы Yamamoto Mfg компанид ажиллаж байсан. Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад програмист, хэлтэс, газрын  даргаар ажиллаж байсан байна. Мөн “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл”, “Сонгогчдын бүртгэлийн системийг автоматжуулах төсөл”, “Иргэний цахим үнэмлэх төсөл”, “Иргэний бүртгэлийн цахим архив төсөл” зэрэг төслүүдийн удирдагчаар ажиллаж байжээ.


5.  Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшинг томиллоо. С.Энхтүвшин нь тус газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын шийдвэрээр ажлаа өгөөд байсан юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pagvaa 2016-08-19 07:44:43
    zuv songolt baina sain ajiltsgaagaarai amjilt husiy
  • зочин 2016-08-19 03:17:54
    за чинбат минь сайн ажиллахгүй бол болхгүй дээ өмнөх дарга нь санаачлагатай мэдлэгтэй хүн байсан шүү. МУ-д хамгийн их хоцрогдож /аймагийн төвд / салбар бол энэ ...
  • bold 2016-08-18 13:19:28
    byaluu goridson mungu handivlasan mun ch olon hyn bna gazar agentlagiin toog nemehgyi bol yagaad ch hyreltsehgyi n MANgaruudyn hereg erhleh erunhii gazar baiguu...
  • Иргэн 2016-08-18 07:55:38
    Ард түмний төлөө ажиллахаар гарч ирж байгаа хүмүүс Бид хүндэтгэх ёстой байх Сэтгүүлчид буруу үг хэрэглэх юм Сайн ч муу ч төр засаг байгаа болохоор бид амьдарч ...
  • gh 2016-08-18 06:51:51
    zuv l humuus
  • e3t 2016-08-18 05:36:51
    saiduud baih hereg bgaa yum yy. saiduud gej gedes l bh yum