Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагаас "Ховд, Баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд, зоригт бэйл Р.Наваанцэрэн" эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн номын санд болно.

10:30-12:30 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд "БАЙГАЛЬ ОРЧИНГ ХАМГААЛАХАД ОРОН НУТГИЙН ОРОЛЦОО" сэдвээр дугуй ширээний уулзалт болно. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт нь биологийн олон янз байдал, экосистемд хэрхэн нөлөөлж байна вэ, энэ нь орон нутгийн иргэдийн аж амьдралыг өөрчлөх үү, нутгийн удирдлагын хэрэгжүүлж болох үйл ажиллагааны тухай хэлэлцэнэ. Утас:350002, 9907-4459

11:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно. Хаяг: Тасганы овоо, Петровисын шатахуун түгээх газрын урд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр. Утас 70008028, 91912312, 99105070

11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс дэлхийн гэр бүлийн өдөрт зориулсан "Миний гэр бүл, миний аз жаргал" сэдэвт арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагаас Монголын үндэсний дезайнеруудын холбоо "Говь" ХК-тай хамтран Монголд анх удаа ноолууран бүтээгдэхүүний шоу зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.Шоуг загварын ертөнцийн хамгийн том суваг гэгдэх FTV-гээр шууд цацах аж.

14:00 цагаас Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон хүүхэд харах үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хүүхэд харах үйлчилгээний төв”-тэй Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо  явж танилцана.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.