Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажиллана.  

Захирамжаар 2016-2017 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг оновчтой зохион байгуулахад дараах чиглэлийг мөрдлөг болгож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Үүнд:
  • Хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад чиглэсэн зөвлөмж гаргах
  • Элсэлтийг зохион байгуулахдаа цэцэрлэг, сургууль бүр дээр нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга, эцэг, эхийн төлөөллийг оролцуулсан Хяналтын зөвлөлийг байгуулж ажиллах
  • Цэцэрлэгийн бүртгэлийг сугалаа сугалуулах, албан бусаар бүртгэл явуулах байдлаар цэцэрлэгийн орчинд иргэдийг хэт их төвлөрүүлэхээс зайлсхийх, хамран сургах тойргийн дагуу хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын судалгаанд тулгуурлан ажиллахаар зохион байгуулах
Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажилд  хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • boo medeeeeeeeeeeee 2016-08-18 09:28:20
    itgehgui l bna daa. hyanalt geg yaaj hyanahaa togtson yum uu. honoj dugaarlaj bgaa humuust dugaar taraaj hyanah yum uu???????????
  • зочин 2016-08-18 02:04:44
    Тэнгис кинотеатрын чанх хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
  • УНДУЙ 2016-08-18 01:23:28
    за наад комисст чинь орж хүүхэд шахах юм байна даа хаанаасаа хаалгач нь гэж БАС БОЛОМЖ ШҮҮ