Монголын багийн өнөөдрийн хуваарь

Бразил улсын Рио-де-Жанейро хотны зуны олимпийн 31-р наадам өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр хуваарь ёсоор манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө.

Таеквондо

21:00 цагт: Эрэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд П.Тэмүүжин өрсөлдөнө. Тэрбээр эхний тулаанаа Мексик улсын тамирчин Saul Gutierrez-тэй хийх юм байна.


Чөлөөт бөх

22:00 цагт: Эмэгтэйчүүдийн 53кг, 63кг-ийн жингийн барилдаан болно. Манай улсаас Э.Сумьяа, С.Батцэцэг нар өрсөлдөнө.


СУГАЛАА

 

Чөлөөт бөхийн 53 кг-ын жинд 19 барилдаж байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа “Б” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх, армийн дэлхийн аварга, европийн спортын наадмын мөнгөн медальт Катарзина Кравчуктай барилдана. Түүнийг ялбал нигерийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Одинауо Адекуороуе, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын аварга, европ тивийн аварга София Магдалена Маттссон хоёрын аль ялсантай нь барилдах болно. Энэ хэсэгт хятадын бөх, азийн спортын наадмын хүрэл медальт Хью Чун Зхонг, канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Жилиан Галлаус, Ардчилсан Солонгос улсын бөх, ДАШТ-ний хошой хүрэл медальт Ёнг Мюн Сук, германы бөх Нина Хэммэр, украиний бөх, залуучуудын дэлхийн аварга, Зуны оюутны Универсиад наадмын хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, хүрэл, мөнгөн медальт Юлия Хавалжи Благиня нарын бөхчүүд байна.

“А” хэсэгт японы бөх, олимпийн 3 удаагийн, дэлхийн 12 удаагийн аварга, Азийн спортын наадмын 4 удаагийн аварга, тивийн аварга Саори Ёшида, азербайжаны бөх Наталья Синишин, сенегалын бөх Изабелла Самбу нар байна.

63 кг-ын жинд 19 барилдаж байгаагаас “А” хэсэгт, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Гавьяат тамирчин С.Батцэцэг “А” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт нигерийн бөх Блессинг Оборудудутай таарч гуравдугаар тойрогт болгарын бөх, ДАШТ-ний хүрэл, 3 мөнгө, европийн спортын наадмын хүрэл медальт Тайбе Юсейн,  АНУ-ын бөх дэлхийн аварга Елена Пирожкова хоёрын аль ялсантай барилдана. Энэ хэсэгт казахстаны бөх, ДАШТ-ний болон азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Екатерина Ларионова, шведийн бөх, ДАШТ-ний хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Хенна Йоханссон, беларуссын бөх, европийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Мария Мамащук, чехийн бөх Адела Ханческова нар байна.

“Б” хэсэгт японы бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн хошой аварга Рисако Кавай, канадын бөх, Пан-Америкийн спортын наадмын аварга Бракстон Рей Стоун, украиний бөх, ДАШТ-ний алт, хошой хүрэл медальт, оюутны ДАШТ-ний хошой аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, мөнгө, хошой алтан медальт Юлия Ткач Остапчук, латвийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн 4 удаагийн аварга Анастасия Григорьева, польшийн бөх, ДАШТ-ний хошой хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алт, 3 хүрэл медальт Моника Ева Михалек, унгарын бөх, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Марианна Шастина, оросын бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Инна Тражукова нарыбн шилдгүүд оржээ.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gazar 2016-08-18 13:15:13
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
  • zochin  2016-08-18 12:04:42
    Suglaa bolomjiin taarsan baina shuu uhaantai, medremjtei sain barildaj amjiltaa ahiulaarai success
  • Дуурай 2016-08-18 07:26:21
    Манай Э.Сумьяа, С.Батцэцэг хоёрчинь улсын аварга, даншигийн аварга төрсөн нутгийн хүүхдүүд шүү дээТэд олимпийн аварга болцгооноо. Шөнөжин дээлийнх ньзахыг мушги...
    103.26.195.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-18 04:43:49
    энэ олимпийн тоглолт нэвтрүүлдэг ТВ ингэж дэмий мөнгө үрэхийн оронд иргэддээ цэр шүлсээ хаана хаях,орцонд шээж болохгүй, талаар ухуулсан нэвтрүүлэгч явуулаасай...
    • иргэн 2016-08-18 08:08:43
      тийм шүү ёс суртахуун гэж юм монголд бүүр хөлийн улны доор байх шиг бна улс орны хөгжил бахархал үүгээр хэмжигдээд байгаам бишүү
  • зочин 2016-08-18 02:05:28
    Тэнгис кинотеатрын чанх хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
    • зочин 2016-08-18 04:38:19
      энэ нэг ядарсан амьтан сонинд хэдэн төгрөг өгөөд байрны зараа тавьж чадахгүй болтлоо ядуурчээ .дээ.Интернетийг гуйлгачин биш боломжтонгууд ашигладаг юм шүү дээ...
  • алт 2016-08-18 01:55:04
    Олимпийн 3 дахь өдөр монгол улсын баг 1 алт, 1 мөнгө, 2 хүрэлтэй боллоо. Хурай, хурай /мөрөөдөх сайхан. Мөрөөдөл биелэх бүр сайхан./ Амжилт хүсье
  • зочин 2016-08-18 01:23:31
    Бурхан байдаг бол туслаач,хараач.
  • Hongoroo 2016-08-18 01:14:03
    Unuudur barildah 2 tamirchindaa amjilt husiye.Battsetsegiig avarga bolno gej ih naidaj bgas shuu.
    • Irgen 2016-08-18 07:02:49
      Батцэцэгтээ амжилт хүсье. Ингэхэд манай чөлөөтийн эрчүүд хайчсан бэ? Найрааны начин болцгоох гээд гүзээгээ томруулцгаацахсан уу?? хахахахах