Сан Бернардиногийн 82 мянган иргэн гудамжинд гарлаа

АНУ-ын Лос Анжелес хотын зүүн этгээдэд орших Калифорни мужийн Сан Бернардиногийн бүс нутгийн 82 мянган иргэн хээрийн түймрийн улмаас гудамжинд гарчээ.

Сан Франциско хотоос хойш 160 км-т орших бүс нутагт ч энэ сарын 13-ны өдрөөс хойш түймэр дэгдэж, эдүгээг хүртэл 16 хавтгай дөрвөлжин км газрыг хамарч, 175 байшин барилга сүйджээ. Гэвч салхитай бүгчим халуун цаг агаар ойрын өдрүүдэд үргэлжилж, гал түймэр илүү хурдтай илүү их талбайд тархаж байгааг албаныхан анхааруулж байна.

 
Иргэдийн амь насанд аюултай байдал үүссэнтэй холбоотойгоор мужийн захирагч Жерри Браун бүс нутгийн хэмжээнд онц байдал зарласнаа тунхаглалаа. АНУ-ын гамшгийн ажиглалт хийх цахим сестим “InciWeb”- ээр үзүүлснээр гал өчигдөр өглөөний 10 цагийн үед гарчээ. Гал түймрийн цар хүрээ аль хэдийнэ 36 хавтгай дөрвөлжин километрталбайгхамарч, 34500 байшин барилга үнсэн товрого болжээ. Сан Бернардино JIoc Анжелес хотоос зүүн тийш 100 хүрэхгүй км-т байрладаг байна.
 
Мужийн хэмжээнд онц байдал зарласнаар нутгийн захиргааны бүхий л төрийн байгууллагын ажилтнууд гал түймрийг унтраах ажиллагаанд дайчлагдахаар болсон аж.
 
Калифорнид таван жилийн турш урьд өмнө нь байгаагүй хэмжээнд халж буйн улмаас гал түймэр удаа дараа гарч, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Одоо ч гал түймэр дүрэлзэн ассаар байгаа гэнэ.
 
Сан Франциско хотоос хойш 160 км-т орших бүс нутагт ч энэ сарын 13-ны өдрөөс хойш түймэр дэгдэж, эдүгээг хүртэл 16 хавтгай дөрвөлжин км газрыг хамарч, 175 байшин барилга сүйджээ. Гэвч салхитай бүгчим халуун цаг агаар ойрын өдрүүдэд үргэлжилж, гал түймэр илүү хурдтай илүү их талбайд тархаж байгааг албаныхан анхааруулж байна.
 
АНУ-ын хээрийн түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч Лин Сиелит “Салхины нөлөөгөөр түймэр маш хурдацтай тархаж байна” хэмээн Би Би Си агентлагт ярьжээ.
 
Түймрийн нурам Jlac Вегас, Лос Анжелес хотыг холбох гол замыг ч хамарч, 700 орчим гал сөнөөгч түймрийг унтраахаар ажиллаж байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түймэр Мохавегийн элсэн цөлийг чиглэн асч буй ажээ.
 
Тиймээс Райтвуд болон Феланы цөлийн хотын оршин суугчдыг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор нүүлгэн шилжүүлэх болжээ. Феланы фермер Шаннон Андерсон Ассошэйтэд пресс агентлагт өгсөн ярилцлагатаа “Энд үнсэн бороо орж байна” хэмээсэн байгаа юм.
 
Галын шалтгаан хараахан тодорхой болоогүй гэдгийг дээр дурьдсан. Гэхдээ Калифорнийн цагдаагийн газар тус хэрэгт холбогдуулан 40 настай Дамин Пашилк гэгчийг саатуулаад байгаа тухай мэдээлэл барууны сайтуудад гарсан байлаа. Түүнийг өнгөрсөн жилээс хойшхи нийтдээ 17 удаагийн гал түймрийн хэрэгт сэжиглэж буй аж. Харин гурав дахь түймэр Калифорнийн төв хэсэгт асч өнгөрөгч амралтын өдрөөс хойш 6900 акр талбайг хамарч 40 байшин барилга шатжээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.