Хотхондоо сургуультай Монголын анхны хотхон

Монгол оюун цэцэрлэг сургуулийн цогцолбор
 
Оршин суугчдын тав тухтай, аз жаргалтай амьдралд зориулсан 40 гаруй үйлчилгээг цогцлоосон  Монголын анхны цогцолбор хотхон Deluxe Marshall Village-ын “Монгол Оюун” сургууль цэцэрлэгийн цогцолборын “Танилцуулах” өдөрлөг 2016.08.14 өдөр сэтгэл хангалуун эцэг эхчүүдээр дүүрэн,  амжилттай зохион байгуулагдлаа.

Сургуулийн угтах хэсэг
 
Ийнхүү  1000 хүүхдийн хүчин чадалтай “Монгол Оюун” цогцолбор нээлтээ хийснээр Deluxe Marshall Village  төдийгүй ойролцоо орших төвлөрсөн томоохон хотхонууд River Garden, Hunnu 2222, Баянмонгол, ENCANTO зэрэг хотхоны хүүхэд багачуудын боловсролд давхар анхаарсан нүдээ олсон хэрэг болж байгаад хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд сайшаалтай хандаж байлаа.



 
Мөн Deluxe Marshall Village хотхоны эрхэм оршин суугчид бяцхан үрсээ Онцгой хөнгөлөлттэй үнээр суралцуулж байгаагаас гадна дараах давуу талуудыг олгож байгаа “Монгол Оюун” цогцолборын хамт олонд талархаж байлаа.Үүнд:
 
  1.  Үнэт цагаа алдаж  түгжрэлд явах шаардлагагүй
  2. Хүүхэд замын хөдөлгөөнөөс хол  24 цагийн харуул хамгаалалттай аюулгүй орчинд суралцана.
  3.  Хүүхэд эрүүл цэнгэг агаарт  өсөж  торнино.
  4. Олон улсын чанартай боловсролыг мэргэжлийн гадаад багш нараар хамгийн хямд үнээр эзэмшүүлж байна.


Хийл хөгжмийн намуухан аясаар зочдоо угтсан энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд хүссэн асуултууддаа хариулт авч, сургуулийн анги танхим, олон улсын сургалтын нэмэлт хөтөлбөрүүд, боловсон хүчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чадсан юм.











 
“Монгол Оюун” цэцэрлэг сургуулийн онцлог давуу талыг Та бүхэнд танилцуулъя:



 
  1. СУРГАЛТ- ОУ-ын Шилдэг хөтөлбөрүүд Stem, Grape seed, LEADER in ME, CAMBRIDGE
  2. ТӨЛБӨРИжил түвшний сургуулиудтай харьцуулахад харьцангуй бага Ердөө 3,990,000
  3. ОРЧИН– Спорт заал, Усан бассейн бүхий Дэлхийн жишигт нийцсэн тав тухтай орчин
  4. БАЙРШИЛ- Их тэнгэрийн ам орох замд,Deluxe Marshall Village хотхонд байрлалтай
  1. СУРГАЛТ - ОНЦЛОГ:
Бид олон улсын Шалгарсан хөтөлбөрүүд болох STEM, GRAPE SEED, LEADER in ME, CAMBRIDGE болон хичээлээс гадуурх нэмэлт хөтөлбөрүүдийг таны хүүхдийн хүсэл сонирхолд тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь бусдаас давуу юм.

  1. БСШУЯ-ны цөм хөтөлбөрт нийцсэн, Германы Нобелийн шагналт Артур Фишерийн зохион бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүн бүхий  “STEM” хөтөлбөр


2. Англи хэл заасан 40 жилийн туршлагандаа үндэслэн гаргасан, 16 улсын 400 гаруй сургуульд амжилттай хэрэгжиж буй  “Grape Seed” хөтөлбөр



3. Англи хэл заасан 40 жилийн туршлагандаа үндэслэн гаргасан, 16 улсын 400 гаруй сургуульд амжилттай хэрэгжиж буй  “Grape Seed” хөтөлбөр



4. Англи, Хятад, Герман зэрэг таны хүүхдийн сонгосон хэлийг өөрийн унаган хэл мэт сургах мэргэжлийн гадаад багш


5. Хүүхэд нэг бүрийн сонголтонд суурилсан хичээлээс гадуурх хөгжүүлэх хөтөлбөр болон   /Төгөлдөр хуур, балет, спортын төрлүүд гэх мэт... / Ахлах ангийн сурагчдыг IELTS, TOEFL, SAT шалгалтанд тусгайлан бэлтгэх  хөтөлбөрүүдтэй.

Цэцэрлэгийн угтах хэсэг
 
2. ТӨЛБӨР -  ОНЦЛОГ:

Ижил түвшний сургалттай сургуулиудтай харьцуулахад сургалтын төлбөрийн хувьд харьцангуй бага, жилийн төлбөр  ердөө 3,990,000 төгрөг бөгөөд төлбөрийн уян хатан хөнгөлөлтүүдийг  танд танилцуулья:


 
  • Нэг айлын 2 ба түүнээс дээш хүүхдэд төлбөрийн хөнгөлөлт

 
  • Сурлага, урлаг, спортоор амжилт гаргасан, эх орны ирээдүй болсон авъяаслаг сурагчдын хөнгөлөлт
  • Deluxe marshall village” хотхоны Бяцхан сурагч, багачуудад зориулсан  20% хөнгөлөлт

 
  • River garden,  Hunnu 2222, Баянмонгол зэрэг ойролцоо хотхоны Бяцхан сурагч, багачуудад зориулсан  10% хөнгөлөлт
  • Үүнээс гадна эрхэм Та хотхонд байрлах 5 одтой зочид буудлын стандартаар цогцлоосон ”Luxury King Tower Apartment”-с  Яг одоо сонголтоо хийснээр хайрт үрсээ Нэг жил Үнэ төлбөргүй суралцуулах боломжтойг дуулгахад таатай байна.
  • Улс, хотын хэмжээний олимпиадын аварга, авъяаслаг сурагчид “Монгол Оюун” цогцолборт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах боломжтой төдийгүй тэтгэлэгт хамрагдах таатай нөхцөл.
  •  Мөн Та гэрээний дагуу сургалтын төлбөрөө 3 хувааж төлөх төлбөрийн Уян хатан нөхцөлийг санал болгож байна.
 
3. ОРЧИН - ОНЦЛОГ:
  • Олон улсын стандартын дагуу баригдсан орчин үеийн шинэлэг арга зүйг нэвтрүүлэх тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр баялаг анги танхимтай
  • Бүрэн тоноглогдсон хими, физик, шинжлэх ухаан, туршилтын лабороториуд
  • Тав тухтай орчинд, оюуны мэлмийг нээх өргөн сонголт бүхий номын сан
  • Сонгодог урлагийн ертөнцөөр аялуулах уран зургийн галерей
  • Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан зоогийн танхим
  • Монголын анхны 30*18 хэмжээ бүхий бүрэн дунд сургуулийн Спорт заал
  • 2017 онд ашиглалтанд орох 5 замтай, 25 метрийн урттай Усан бассейн


4. БАЙРШИЛ - ОНЦЛОГ:


Цэцэрлэг, сургуулийн цогцолбор нь Хотын төв цэгээс ердөө 3 км зайд, Богдхан Уул, хатан Туул голын хөвөөнд, Хотын хамгийн цэвэр агаартай хотхонд байрладаг ба төвлөрсөн томоохон хорооллуудад хамгийн ойр байрлалтай.



 Та шинэчилсэн замтай их Монгол улсын гудамж болон уулын замаар ямар ч түгжрэлгүйгээр хүрэх боломжтой бөгөөд таны хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан 24 цагийн харуул хамгаалалт бүхий нэгдсэн хашаатай.

Мөн  хотын аль ч зүгт сургуулийн автобусаар үйлчилнэ.



Хүсэл мөрөөдөлдөө хүрэх, дайчин, чадварлаг иргэнийг Бид бэлтгэнэ

“Монгол Оюун” цогцолбор
 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Facebook: facebook.com/mongoloyun
Вэб хуудас: www.mongoloyun.mn
Утас: 9910 4419, 8047 7899, 7700 2024
Хаяг: “DELUXE MARSHALL VILLAGE” ХОТХОН
11-Р ХОРОО, ИХ МОНГОЛ УЛСЫН ГУДАМЖ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ
Бусдад түгээх
  • gplus