Ерөнхий сайд аа, үүрэг хүлээдэггүй, хариуцлагаас хоцордог дэд сайдын хэрэг байна уу
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов.

Гэвч энэ бол зүгээр хэлбэр хайсан шоу, бусдад таалагдах гэсэн арга ядсан шийдвэр юм шиг харагдаж байна. Үүнээс илүү Дэд сайдуудаа эргэн татах шийдвэр гаргасан бол илүү хэмнэх, ард түмэнд таалагдах шийдвэр болох байх.

  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраа 13 яам, 16 сайдтай байгуулсан нь үе үеийн танхимын хувьд алтан дундаж. Гэсэн ч  Ж.Эрдэнэбатын Засгийн газарт 29 “сайд”-тай.

Танаж, хасах шийдвэр гарсан ч Төрийн машин хөлөглөж, төсвөөс санхүүжүүлэх, бүрэн эрх дарх эдлэх 13 дэд сайдтай.

Хамгийн ойрын жишээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар жилд 800 гаруй сая төгрөг хэмнэхээр 17 дэд сайдыг үдэн морьдуулж байв. Тухайн үед сөрөг хүчин байсан МАН-ынхан энэ тооцоог гаргаж, хамгийн ихээр шүүмжилж байв.  Тэдэний тооцоогоор нэг дэд сайдын цалин нь 1.4 сая төгрөг, жолооч, туслахын цалин, утасны төлбөр, шатахууны зардал гэхчилэн нэг дэд сайдад сард дөрвөн сая орчим төгрөг зарцуулдаг талаар шуугиж байсан. Уг тооцоонд үндэслэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 13 дэд сайдад жилд 600 гаруй сая төгрөг зарцуулахаар буй юм. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрийн дагуу дэд сайдын цалин ч хасагдахгүй. Ингээд  13 дэд сайд “Мэргэжил”-ийн Засгийн газрын хоймор эзлэн, эрхлэхээр боллоо.  

Тэгвэл эдлэх эрх ямбаар сайдаас дутахааргүй дэд сайдууд ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ?

Аль ч яамны дэд сайд үүрэг, хариуцлага хүлээдэггүй. Нэг үгээр тэд байсан ч байгаагүй ч ялгаа байхгүй, хоосон ороy зайг нөхөх хангалттай боловсон хүчин аль ч яамдад байдаг. Өмнөх жишгээр бол дэд сайдууд гадагшаа томилолт, айлчлал алгасдаггүй, эрх ямба ихтэй “Төрийн томчууд” байв.

Мөндэд сайд нь тухайн салбарын сайдыг дэд сайд орлож, тушаал шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй, чадамжгүй. Сайдын тогтоол, шийдвэрийг Төрийн нарийн бичгийн дарга хянахаас гадна, хоёрдугаар гарын үсэг зурж, тамга тэмдгээ дардаг. Яамны харьяа агентлагийг дарга нь удирдаг бол газар, хэлтсийн дарга нар дотоод ажлаа удирдаж, тайлангаа тавьж, сайдын зөвлөлд шууд танилцуулах үүрэгтэй.

Ерөнхийдөө дэд сайдын алба бол бэлэгдлийн чанартай. Ийнхүү ажил хийдэггүй, үүрэг хүлээдэггүй, хариуцлагаас хоцордог дэд сайдын хэрэг, хямарсан, хэмнэлт зарлаж, бүсээ чангалсан энэ үед бол илүү. Бүр хамгийн илүү хүмүүс дэд сайд нар.
  Тийм учраас Ерөнхий сайд аа, үүрэг хүлээдэггүй, хариуцлагаас хоцордог дэд сайд нарыг эргүүлэн татчихвал хямралын үеийн "супер" шийдвэр байх болно.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-20 15:17:44
    Дэд сайд ердөө ямар ч хэрэггүй албан тушаал.
  • Tuv 2016-08-19 13:54:20
    Naad erunhii said chin utsan huuhelde m.enh bold naad bugdig medne jinhen evgui novsh shu de uhvel taarna
  • Монгол 2016-08-18 13:39:00
    Дэд сайд гэж юу ч хийдэггvй, хэнд ч хэрэггvй албан тушаал. Энийгээ хэмнээд юм хийж чадахаа харуул л даа Ж.Эрдэнэбатаа!
  • Gazar 2016-08-18 13:13:43
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
  • Эрдэнэбатад 2016-08-18 10:52:16
    Дэд сайд үнэндээ амралт болсон сулорон тоо л доо. Мэргэжилтний явах гадаад томилолтоор их зугаалнаа.
  • zochin  2016-08-18 08:17:08
    naimaa
  • Бат 2016-08-18 07:47:04
    Огт дээд сургууль дүүргээгүй нэг нөхөр л дэд сайдад нэр дэвшчихсэн явж байх юм даа. Гутрах шиг л болж бн.
  • Зочин 2016-08-18 05:59:00
    Дэд сайдыг хасах хэрэгтэй Сайд байхгүй үед Төрийн нарийн бичгийн дарга байна шүү дээ
  • МАН-ыг дэмжигч 2016-08-18 04:42:13
    Үнэн зөв зүйлийг хөнджээ.Дэмжиж байна.Үүрэг хариуцлага багатай ийм үрэлгэн орон тоог зоригтойгоор хасаж бууруул.Намын зарим хүмүүс шагналын журмаар очдог нь үнэ...
  • Үнэн 2016-08-18 01:26:51
    Хэрвээ МАН иймэрхүү шийдвэрийг зоригтой гаргаад ажиллаж чадахгүй бол АН гашуун сургамж хүлээж байгаа нь яах аргагүй үнэн
  • хурдан 2016-08-18 01:26:21
    энэ МАН гэдэг МАНгарын засаг удахгүй сөхөрч нүд аних байхаа. эртхэн шиг элдэв гай болоогүй байгаа дээрээ нүдээ аниг. хурдан хурдан.
  • Үнэн хаана байна 2016-08-18 01:25:36
    Улс орныг хүнд нөхцлөөс гаргахад иймэрхүү тулга тойрсон юмаар хөөцөлдөхөөр шийдсэн бол амжилт олохгүй.Үндсэн эргэлтийн бодлого гаргаж ирээч гэж сонгосод биздээ
  • Монгол эрдэмтэн 2016-08-18 01:22:15
    Энэ дэд сайдуудаа цомхотгохын оронд цалин 30 хувиар хасдаг энэ ерөнхий үнэхээр багийн тоо бүртгэгч юм даа. Нам нь ч өөрийнхээр нь ажлуулахгүй үгүй мөн тэнэг ээ
  • Монгол эрдэмтэн 2016-08-18 01:11:15
    АН-ын үеийн дэд сайдууд ч бай ер нь дэд сайд өндөр цалин, машин унаа гээд маш их зардалтай, яамдын албан бус зөвлөлөөс өөр зүйлийг огт мэддэггүй нэг пээдэгнүүр ...
  • Оол 2016-08-18 00:50:00
    АН -ын үед дэд сайдууд байж л байсан тэр үед шүүмжилдэггүй л байсан. Худлаа захиалгаар ингэхээ болимоор юм
    • Mal 2016-08-18 02:52:05
      Ter uyd chini 2 nam hamtarch zasag barij bsan uchir neg ni saidaa songovol nuguu nam ded saidyg tomilj bsan, MANgarchini odoo gantsaaraa zasag barij baigaa biz ...
  • бат 2016-08-18 00:40:40
    Зөв шүү. Уг нь энэ нь ажил хэрэгч сонсогдох л юм даа. Энэ хямралын үед дэд сайдын албан тушаалаас татгалзах нь зөв.
  • !!!!!!! 2016-08-18 00:39:34
    Дэд сайд хэрэггүй гэдгийг эд нар мэдсээр байж сонгуулийнхаа бай шагналд өгөх гэж зүтгээд байгаа юм л даа!!! Улс орны эрх ашиг, хууль ёс ч пад алгаа эдэнд!!