Аялах сайхан ч амрах газар олдохгүй нь ээ

Аялал жуулчлалаар бид мөнгө олж чадахгүй байсаар чамгүй хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ сүүлийн хэдэн жил дотоодын аялал жуулчлалын үзүүлэлт эрс өсч байгаа. Зуны улиралд амралтаа авсан хүн бүр Монгол орныхоо үзэсгэлэнт, үүх, түүхийн өлгий нутгаар аялан, амарч зугаалдаг болоод байна. Бүр хөдөөгийн замд түгжрэл үүсэх хэмжээнд аялж, зугаалж байгаа.
 
Ялангуяа Хөвсгөл далай, Тайхар чулуу, Хамрын хийд, Ээж хад, Сайханы хөтөл, Аглаг бүтээлийн хийд зэрэг хүн бүрийн очиж үзэхийг хүсэх болсон газрууд одоо ч дотоодын аялагчдын хөлд дарагдсаар байна.
 
Тиймээс аялал жуулчлалд зориулаад хөгжүүлчихэд нэг их хэцүү ажил биш санагдана. Гэвч хөдөө нутаг руу хүлгийн жолоо залсан хүмүүст нүд баясгах сайхан байгалиас өөр гялтайх зүйл огт алга.
 
Аялагчдад зориулсан ямар нэгэн үйлчилгээ тэнд байхгүй, хөдөөгийн иргэд нь зөвхөн ашиг олохыг илүүд үздэг болсон монголоо алдсан хачин зантай болчихсон байх юм. Нөгөө Ц.Чимиддорж гуайн “Малчин” шүлэгт гардаг шиг ...Давхиад буухад цоожгүй айл малчин таных Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных... гэдэг шиг халуун дотно сэтгэлтэй байхгүй юм аа гэхэд аялагчдын “халаасыг сэгсрэхдээ” аятайхан үйлчилдэг болмоор юм.
Шуудхан хэлэхэд, өвөлжин хотын утаанд туйлдтал ажилласан нийслэлчуүд зуны дэлгэр цагт хөдөө гадаа гарч, уушгиа баярлуулангаа байгалийн сайхан хэд хоног амарч тухлахыг эрхэмлэн амралтынхаа хэд гурван төгрөгийг аваад л гарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нэг айл гэхэд л хөдөө орон нутагт очиж багадаа нэг сая төгрөг цацчихаад ирдэг.
 
Харин үүний хариуд өт, ялаандаа идэгдсэн бие засах газар, архи, шээсний үнэр нэвт шингэсэн гэр буудал угтаж байна. Малчид нь тэнгэрт хадсан үнээр хонь малаа зарж, айраг цагаагаа усаар “арвижуулж” арай хэтэрсэн үйлдэл гаргасаар байх юм.
Манай орон уудам дэлгэр нутагтайг ч хэлэх үү нэг газарт очих гэж багадаа 500 км зам туулах болдог. Энэ нь машинаар 5-6 цаг зогсолтгүй давхиж байж очно гэсэн үг. Тиймээс ч замдаа хэд хэдэн удаа зогсч бие засах, хооллож ундлах шаардлагатай болдог. Гэтэл замын цайны газар гэхэд л үйлчилгээ маш тааруу хэрнээ дээд “зэрэглэлийн” их зантай, ааш аягтай байх нь эмгэнэлтэй.
 
Саяхан миний бие дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг болох Хамрын хийдийг зорив. Гэтэл замдаа зогсоод хоол идэх тухтай газар ганц ч таарсангүй.
 
 
Тиймээс хоосон давхисаар Дорноговь аймгийн төв Сайншандад очтол шөнө болсон учир хооллох газар мөн л олдсонгүй. Өглөө говийн нарыг харах хүсэлдээ хөтлөгдөөд шууд л идээ будаа, сүү цагаагаа өргөж, үр хүүхэд, хань нөхрөө даатган гуйдаг бүсгүйчүүдийн сүлд буюу хийморь овоо болох “Мээм овоо” -ны хажууханд байрлах гэр буудалд хонов.
 
Гэр буудал гэдэг нэр ахдах газар биднийг угтсан. Учир нь бидний өмнө амарсан хүмүүсийн хэрэглэсэн архи, тамхи тэр гэрт нэвт шингэчихсэн, нөмөрч унтах хөнжил, гудас нь өлөн хиртэй цагаан хэрэглэлтэй, бие засах газарт нь орохоос цэрвэмээр гээд тоочоод байвал асуудал дүүрэн хоног төөрүүлсэн.
 
Улмаар өглөө нь босоод Говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Хамрын хийдээр аяласан аялалдаа ч сэтгэл дундуур байлаа. Ямар түүхтэй, ямар газраар аялаад байгаагаа тайлбарлуулах ч хүнгүй энэ гоё юм аа, тэр сайхан юм аа хэмээн өөрсөддөө газарчлаад л “Шамбалын орон”-оор зугаалсан бидний аялал өндөрлөсөн дөө. Энэ бол ганцхан жишээ. Энэ мэтээр дотоодын аялагчдад аялах зугаалахын хажуугаар амарч тухлах газар даанч алга. Бидэнд аялал ингэж санагдаж байгаа юм чинь манай улсыг зорин ирсэн гадаадын жуулчдад Монгол орноор аялах аялал ямар сэтгэгдэл үлдээх нь ойлгомжтой.
 
Энэ мэт энгийн асуудлыг шийдээгүй байж салбарын дарга нар аялал жуулчлалыг хөгжүүлж, мөнгө олох мөрөөдлөө ярьсаар л суух юм даа.


Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold 2016-08-18 06:57:33
    Xaa yabsan ch 00-n asuudal mash xynd bn Yam tamgiin gazar busad baiguulaguud ene tal deer anxaaral tabij xuduugiin 00-n asuudal deer mash tom devshil gargamaar ...
  • чёрт 2016-08-18 06:07:18
    Хөвсгөлөөс автобусаар УБ-луу явж байхад гадаадын 5 эмэгтэй явж байв. замд 1 ч олигтой бие засах газар байхгүй. Бүр нэг удаа хээр шээлгэж онигоотсоншдээ. арайчдэ...
  • хн 2016-08-18 02:31:55
    малчин айл гээд бас үнэгүй хоолын идэж байх санаатай юу.
    • я 2016-08-18 04:29:03
      үнэгүй идэхгүй гэсэнгүй ээ. аятайхан үнэ хөлстэй аятайхан юм идмээр байх юм байна шдээ.
  • зочин 2016-08-18 01:35:35
    Хятадтай харьцуулбал манайх хүй нийгмийн үедээ гэмээр юмуу даа. Мөн ч хэуүүхэн дээ.
  • гаргая 2016-08-18 01:22:58
    үнээрийн тийм шүү. ер нь их л монголгүй болоод байна.
  • иргэн 2016-08-18 01:22:44
    Үнэнийг хэлжээ Тэрхийн цагаан нуурт Эко нэртэй 5 ортой гэрээ хүний 25-40 мянга гэсэн. Гал үлдэггүй, роол өгдөггүй тул эко гэнээ