Домогт Каори Ичо дөрөв дэх удаагаа олимпийн  наадамд түрүүллээ
Рио 2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.  Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг-д аваргууд төрөх учиртай. Өнөөдөр манайхаас 58, 69 кг-д ОУХМ П.Орхон, МУГТ О.Насанбурмаа  нар  Риогийн дэвжээнд хүч үзсэн ч харамсалтай нь ялагдал хүлээж, тэмцээнийг өндөрлүүлсэн.

Тэгвэл түүний жинд  аваргын алтан медалийн төлөө Японы домогт бөх К.Ичо манай бөхийг ялсан ОХУ-ын бөх Коблова нар шалгарч үлдээд байсан юм. Тэгвэл дөнгөж сая 58 кг-ын аваргын алтан медалийн төлөөх барилдаан болж, К.Ичогийн ялалтаар өндөрлөлөө. Барилдааны агуулгын хувьд ОХУ-ын бөх илүү байсан ч  цаг дуусах мөчид Ичо аварга хоёр оноо нэмж авсанаар 3:2 харьцаатай ялалтыг авлаа. Ингэснээр домогт К.Ичо дөрөв дэх олимпийн наадамдаа түрүүлж байна.  

Дашрамд дуулгахад, манай бөх П.Орхон энэ оны эхээр болсон Иван Яргины нэрэмжит алтан гран при тэмцээнд Каори Ичогийн дараалсан 158 ялалтын цувралыг  зогсоож шуугиан тарьж байсан билээ. Түүний хувьд Домогт  аваргыг 10:0 онооны харьцаагаар  ялж байсан юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sa 2016-08-19 01:47:12
    Doping her gelled balraad baisan yumaa orhon olimpid hereglehgvigees hoish delhiin awargiin alt mongotei hvnee yawuuldgvi ene cholootiinhon
  • чин 2016-08-18 06:53:23
    манайхын бур барилдаж шадагуй
  • 56 2016-08-18 06:33:47
    Юм үзээгүй бацаан байхдаа яахав дээ. Дэлхийн аварга хүн шүү
  • zzzz 2016-08-18 01:00:14
    TSERENCHIMEDEE YAWUULAKH BAISAN YUM < TER NEG UDAA ICHOG YALAKH YAKH WE . ERUNKHII TUWSHING NI BODOLTSOJI YAWUULAKH BAISAN
  • зочин 2016-08-18 00:57:26
    Тэнгис кинотеатрын чанх хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121